Б.Мөнхтамир: Евро-92-ийн үнийн зөрүү нь импортын өртөгтэй холбоотой
 

Б.Мөнхтамир: Евро-92-ийн үнийн зөрүү нь импортын өртөгтэй холбоотой

Евро-92 автобензинийг шатахуун түгээх станцуудаар харилцан адилгүй үнээр борлуулж байгаа нь иргэдийн дунд асуулт, шүүмжлэл дагуулж байна.

Энэ талаар дэд сайд Б.Мөнхтамир ОХУ болон БНХАУ-аас импортолж буй Евро-92 автобензиний худалдан авах үнэ, тээвэрлэлт болон бусад зардал харилцан адилгүй байгааг тайлбарлав. Мөн нефтийн бүтээгдэхүүн импортлогч ААН-үүдийн төлөөллүүд ч үнийн мэдээллээ танилцуулсан юм.

Иймээс нэг төрлийн стандартын шаардлага хангасан автобензин импортын эх үүсвэрээсээ шалтгаалан өөр өөр өртөгтэй орж ирж байгаа нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үнэд нөлөөлж байна.

Гэхдээ үнийн зөрүү нь импортын өртөгтэй холбоотой эсэх, үнэ тогтоолт нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд Монополын эсрэг газраас тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа гэв.

Шатахууны шуурхай штабын ээлжит хуралдаанаар импортын эх үүсвэрийг төрөлжүүлэх, вагон-цистерний буулгалт, эргэлтийг эрчимжүүлэх, агуулахын хүчин чадлын хязгаарлалтаас үүдсэн хүндрэлүүдийг шийдвэрлэх асуудалд анхаарч ажиллахаар болов.

Мөн шатахууны чанар, үнэ бүрдэлт, түгээлтэд тавих хяналтыг үргэлжлүүлж, хэрэглэгчдэд шатахууныг тасралтгүй хүргэхэд холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулан ажиллаж байна.

Шатахууны хангамжийн асуудал нь зөвхөн хэдэн тонн бүтээгдэхүүн захиалж, импортолсноор хэмжигдэхгүй. Импортолсон шатахууныг хугацаанд нь хүлээн авч, буулгаж, агуулахад хадгалж, эцсийн хэрэглэгчид тасралтгүй хүргэх бүх шатны уялдаа, хүчин чадлаас хамаардаг гэдгийг онцоллоо.

ЧУУЛГАН | Энэ долоо хоногт хэлэлцэх асуудал, тов, дараалал
ЧУУЛГАН | Энэ долоо хоногт хэлэлцэх асуудал, тов, дараалал
 
Ерөнхий сайдыг сүрдүүлсэн хэмээн ГУРВАН хүнийг цагдан хорьжээ
Ерөнхий сайдыг сүрдүүлсэн хэмээн ГУРВАН хүнийг цагдан хорьжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.