Нутгийн иргэдээс болж Las Bambas зэсийн уурхай үйл ажиллагаагаа зогсооно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нутгийн иргэдээс болж Las Bambas зэсийн уурхай үйл ажиллагаагаа зогсооно

/2022.02.08/: Дэлхийд зэс олборлолтоор хоёрдугаарт бичигдэх Перу улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай Las Bambas уурхай дахин зогсох нөхцөл байдал үүслээ.

Энэ тухай уурхайн олборлолтыг явуулдаг Хятадын MMG компани өчигдөр мэдэгдсэн байна. Учир нь орон нутгийн иргэд уурхайн гол замыг нэгдүгээр сарын 26-наас хаах болсноор олборлолтыг энэ сарын 20-ноос эхлэн зогсоож болзошгүй байна.

Нутгийн иргэдийн хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн уурхайн тээвэрлэлтийн гол замыг хаах болсон. Улмаар уурхайн олборлолтын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 18-31-ний хооронд бүрэн зогсоосон. Орон нутгийн иргэд уурхайн тээвэрлэлтээс болж өөрсдийнх нь тариалангийн талбай тоосонд дарагдаж, сүйдэж буйн хариуд ажлын байр, санхүүгийн нөхөн олговор шаардаж байна.

Хэдийгээр талууд нэгдсэн тохиролцоонд хүрч улмаар өнгөрсөн нэгдүгээр сараас уурхайн үйл ажиллагааг сэргээх болсон ч ийнхүү сар орчмын дараа зам хаах асуудал дахин сэргэлээ. Нутгийн иргэдийн шаардаж байгаагаар уурхайн нийт ашгийн 8%-тай тэнцэхүйц хөрөнгийг орон нутгийн санд төвлөрүүлэх ёстой ажээ.

Las Bambas уурхайн үйл ажиллагааг сэргээх талд Перугийн Засгийн газар нэлээд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын хувьд иргэд, компанийн хооронд хэлэлцээрийг зохион байгуулах үүрэгтэй болж байна.

Тус уурхайн хувьд улсдаа ес дэх том уурхай бөгөөд дэлхийн нийт зэс үйлдвэрлэлийн 2%-ийг бүрдүүлдэг байна.

MMG-ийн тухайд зэсийн баяжмал тээвэрлэлтийн шороон замыг хатуу хучилттай болгох ажил нь Засгийн газрын үүрэг гэж үзэж байгаа ажээ. Цаашид төмөр зам барих нь урт хугацааны шийдэл боловч үүнд 9.2 тэрбум ам.доллар шаардагдах тооцоо гарчээ.

АТГТГ: Шатахууны ердийн хэрэглээний 36 хоногийн нөөцтэй байна
АТГТГ: Шатахууны ердийн хэрэглээний 36 хоногийн нөөцтэй байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.