АТГ: Эрүүгийн хоёр хэргийн 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Эрүүгийн хоёр хэргийн 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ

/2022.01.27/ Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 17-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол, мэдээллийг шалгажээ.

Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.

Түүнчлэн эрүүгийн 542 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 534 хэрэг шалгагдаж байна гэв.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэргийн 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар Мөрдөгчийн 7 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Видео: Ковидоор халдварласан хүүхдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ
Видео: Ковидоор халдварласан хүүхдэд үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.