/2022.01.27/: Уильямс Лэйкийн Уугуул Үндэстний нийгэмлэгийн тэргүүн ба зөвлөх Гэгээн Жозефын Номлолын Сургуулийн урьдчилсан хайгуулын үеэр сургууль орчмын талбайн багахан хэсэгт "хүний оршуулга" олдсон гэж мэдэгдэв.
Мягмар гарагт Kúkpi7 (ахлах) Вилли Селларс "Энэхүү үйл явдал нь манай мөрдөн байцаах багийг хүний зан үйлийн хамгийн харанхуй үед хүргэсэн" гэж хэлэв.
Тус сургууль нь 1891-1981 оны хооронд Бритиш Колумби мужид үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд хүчирхийллийн хар бараан түүхтэй. Олон оюутнууд зугтсан бол бусад нь амиа хорлохыг завдаж байсан. Харин нэг хүүхэд зугтаж яваад цөлд нас барсан түүхтэй.
"Тухайн үед шүүх шинжилгээний алба болон RCMP буюу Эзэн Хааны Морьт Цагдаа хүүхдийн үхлийн шалтгааныг Индиан үндэстэн байсан гэдэг шалтгаанаар шалгаагүй орихсон байдаг" гэж Селларс хэлэв.
"Манай баг зөвхөн хүүхэд, нялх хүүхдүүдийн аллага, тэдний хэрхэн алга болсон тухай, Гэгээн Жозефын номлолын үед хүүхдүүдийг системчлэн эрүүдэн шүүх, өлсгөлөн, хүчирхийлэх, бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан тухай тоо томшгүй олон түүхийг сонссон бөгөөд хальсанд буулгаж авсан" гэж тэр хэлэв.
Селларс хэлэхдээ, мөрдөн шалгалтын явцад хүүхдүүдийн цогцсыг ойролцоох гол мөрөн, нууруудад хаясан, мөн сургуулийн зуухыг хүүхдүүдийг шатаахад ашиглаж байсныг нотлох баримт олсон. Тус улсын Үнэн ба эвлэрлийн комиссыг тэргүүлж байсан Мюррей Синклэйр өмнө нь Guardian-д үүнтэй төстэй мэдээллүүдийг мэдээлж байсан ажээ.
Канадын сургуулийн дотуур байранд тухайн үед амьдарч байсан хүмүүс өнгөрсөн тавдугаар сард Tk'emlúps te Secwépemc Nation байгууллага Камлоопс сургуулийн дотуур байрнаас 200 гаруй нэр усгүй булш илрүүлсэн гэж мэдэгдсэнээс хойш дахин хараанд өртөж, нягтлан шалгах ажлыг эхлүүлжээ.
Зуу гаруй жилийн хугацаанд дор хаяж 150,000 гаруй уугуул хүүхдүүдийг гэр бүлээс нь булаан авч, ихэнхийг нь католик сүм удирддаг сургуулиудад албадан суралцуулсан байдаг. Хүүхдүүдийг хүчээр Христийн шашинд оруулж, шинэ нэр өгч, төрөлх хэлээрээ ярихыг нь хориглодог байжээ. Сүүлчийн булш олдсон гэх сургуулийн дотуур байр 1990-ээд онд хаагдсан ажээ.
470 га талбайгаас зөвхөн нэг хэсгийг нь шалгасан байна. Илэрсэн 93 болзошгүй булшны 50 нь сургуулийн оршуулгын газрын гадна байсан гэж ахлах мөрдөн байцаагч Уитни Спиринг хэлэв.
"Ямар ч геофизикийн судалгаа хүний шарил байсан эсэхийг баталгаажуулж чадахгүй гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. малтлага бол хүний цогцос байгаа эсэхэд хариулт өгөх цорын ганц арга юм" гэж тэр хэлэв.
Селларс хэлэхдээ, олон нийт эдгээр газруудыг ухаж, малтлага хийх эсэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх байх, энэ нь Канад даяар олон мужуудад тулгараад байгаа ээдрээтэй асуулт юм.
Эх сурвалж: Guardian