Сайд асан Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд асан Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, албан тушаалаас нь чөлөөлжээ

/2022.01.27/ Сайд асан Ё.Отгонбаярт хариуцлага тооцсон тухайгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Тэрбээр “МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө.

МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно” хэмээжээ.

Сануулахад, Сайд асан Ё.Отгонбаяр нь сэтгүүлчийн амь насанд заналхийлсэн асуудлаар өчигдөр буюу энэ сарын 26-ний өдөр нэр бүхий сэтгүүлчид хэвлэлийн хурал хийсэн юм.

Лифтний хаалга эвдрэлтэй байснаас 7 давхраас хүүхэд унаж эндлээ
Лифтний хаалга эвдрэлтэй байснаас 7 давхраас хүүхэд унаж эндлээ
 
ШИЙДВЭР: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
ШИЙДВЭР: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эрх зүйн орчныг сайжруулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.