/2022.01.19/ Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл өглөө.
Шадар сайд С.Амарсайхан:
- Сар шинийн баярыг гэр, гэртээ тэмдэглэхийг нийт иргэддээ уриалж байгаа. Аль болох халдварын тохиолдлыг нэмэгдүүлэхгүйгээр, цахимаар золголт хийхийг уриалж байна.
Мөн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааныг зохион байгуулна. Ингэхдээ, вакцинаа хийлгэсэн, шинжилгээ өгсөн, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авагдсан, халдвар хамгааллын ӨНДӨР түвшинд хийх нь зөв гэж үзэж байгаа" гэв.
Монголын Үндэсний бөхийн холбооноос нэгдүгээр сарын 16-нд Жем интернэшнл группийн нэрэмжит, "Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх" Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болох байсан ч тодорхой шалтгааны улмаас цуцалсан юм.