Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна

/2022.01.12/ Ашигт малтмал газрын тосны газраас (АМГТГ) өнөөдөр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд шалгалт явууллаа.

Улаанбаатар хотод газрын тос борлуулах зөвшөөрөл бүхий 24 ААН байдаг. Тэд шатахууны нөөцийн мэдээллээ Мягмар гараг бүр холбогдох байгууллагуудад цахимаар ирүүлдэг ажээ. Энэ мэдээлэл нь бодит эсэхэд хяналт тавихаар дараах шалгалтыг хийжээ.

Авто бензин, дизель түлшинд улиралд нэг удаа шалгалт явуулах журамтай ч иргэдээс ирж буй гомдлын дагуу уг шалгалтыг сард нэг удаа явуулж байхаар болжээ.

АМГТГ-аас өгч буй мэдээллээр нэгдүгээр сарын 11-ний байдлаар улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн ердийн хэрэглээний нөөцтэй байна. Татан авалт хэвийн болжээ. Тухайлбал, А80-68 хоног, АИ92-32 хоног, дизель түлш-28 хоног, онгоцны түлш-13 хоногийн нөөцтэй байна. Мөн “Роснефть”-ээс 117 мянган тонн бүтээгдэхүүний захиалга өгсөн, энэ нь ч хэрэгжиж байгаа юм. Үүнээс улсын хэмжээнд нэгдүгээр сарын 4-10-нд 30.362 тонн газрын тосны бүтээгдэхүүн орж иржээ.

“Сод Монгол” группийн шатахууны агуулахад А80- 422 тонн, АИ92- 196 тонн, АИ95- 515 тонн гээд нийт 3474 тонн газрын тосны бүтээгдэхүүн байгаа гэх мэдээллийг өгсөн бөгөөд шатахууны чанарт эргэлзэх шаардлагагүй гэдгийг онцолсон юм. Мөн “Бензин устай холилдоно гэж огт байхгүй. Агуулахаас гараад ШТС-ын хоолойгоор дамжин түгээж байгаа шатахуун нь устай холилдох боломжгүй" талаар хэллээ.

Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар онцгой дэглэм тогтоолоо
Замын-Үүд суманд хэсэгчилсэн байдлаар онцгой дэглэм тогтоолоо
 
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг  олгохоор шийдвэрлэжээ
Ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 2,8 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.