/2021.12.07/: Дэлхийн 7 тэрбум хүн Монголыг мэдэж байна уу? эхлээд улсаа зөв сурталчилах нь чухал шүү гэдгийг бизнэсмэнүүд хэлж байна.
Ард санхүүгийн нэгдэл ХК-ийн захирал Ч.Ганхуяг:
-Аж үйлдвэр хөгжүүлнэ гэдэг. Гэхдээ энэ зааланд суугаа хүмүүсийн хэд нь хүүхдээ оёдолчин болгоно гэж боддог вэ үүнийгээ бодох ёстой. Бид гуравхан саяулаа. Тэгвэл дэлхий дээр хэн хамгийн өндөр цалин авч байна вэ? Эндээс хамгийн их технологижсон салбарыг сонгох ёстой.
Цөмөөрөө УБ -аас нүүцгээе гэж уриалмаар байна.
Манайх нүүж байгаа зайнаас ажиллахад асуудал алга. Жижиг эхний алхмаа хийе том зүйл яриад байгаа ч аав ээжийн хувьд өнөөдрөөс ямар өөрчлөлт хийх ёстойгоосоо эхлэе.
Рио Тинто Монгол компанийн захирал Х.Амаржаргал:
-Монголчуудын ялгарлын тухай ярихын тулд Монгол хүний үнэ цэнэ, ажилд хандаж байгаа түгээмэл хандлагыг олж харах ёстой.
Монголчууд бид дүрэм журамд захирагдах дургүй нөгөө талаас маш амархан сурдаг. Урт хугацаанд төлөвлөх нөхцөл, чадвар дутмаг.
Барууны компаниуд аливаа юмыг удаан хугацаанд төлөвлөдөг. Богино хугацаанд төлөвлөж тодорхойгүй байдалд шийдвэр гаргаж байна. Манай компани дээр 100 гаруй залуус 10 гаруй оронд аутсорсинг үйл ажиллагаа явуулж байна. Манай үйлчилгээ нэгт жагсдаг. Энэ нь бидний Монгол хүний мөн чанартай холбоотой аливаа юмыг хурдан сэтгэдэг чөлөөтэй сэтгэж хурдан хариу үйлдэл үзүүлдэг.
Өнөөдөр эдийн засгаа хэрхэн сэргээх вэ, сэргэлтийг яаж мэдэх вэ гэдэг дээр төвлөрч байна. Сэргэлтийн гол утга учир нь дэлхийн эдийн засгийн интеграцид орох ёстой. Үүний тулд өөрсдийнхөө онцлогийг таньж, дэлхийд өөрсдийгөө таниулах ёстой. Бизнэсийнхэн хамгийн түрүүнд дэлхийн эдийн засгийн даяаршилд оролцох ёстой.
Монполимет группийн ТУЗ -ын дарга Н.Мөнхнасан:
-Манай залуучуудын боловсролоор ялгарах ёстой. Байгалийн хүнд нөхцөлд зохицон Монголоороо бүгдийг боловсруулж ирсэн ард түмэн. Инженер техникийн ажилтан залуучуудын мэдлэг дээр суурилсан ялгарал үүсэх ёстой.
Голомт банкны Гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал:
-Дэлхий даяар ялгарал, бүтээмж, ШУ, хүчтэй эдийн засгаараа ялгарч байна. Монголчууд бид агуу түүхтэй орон. Дэлхий даяар аж ахуйн нэгж амьд үлдэхийн төлөөх үед түүх соёлоор ялгарахад хэцүү. Үүнийг маш их мөнгө санхүүтэйгээр хийнэ.
Дэлхийн даяарх өөрчлөлтийн үед бид ерөөсөө Монгол улсын оюун ухаан бүтээмжээрээ ялгарах ёстой. Метавэрс дээр БНСУ байршихаа хэллээ. Монголчууд энд газаргүй үлдэж магадгүй. Бид нар дандаа бусдаас хуулбарлаж биш дасан зохицох чадвараараа амьдрах ёстой. ТОП 10 компани хэрхэн нэгдэн нийлэхээ ярилцсан. 2022 онд бид илүү их нэгдэн нийлсэн он байх болно.