Ерөнхийлөгч огцорлоо, Х.Нямбаатар хэлсэндээ ирж шалгуул!
 

Ерөнхийлөгч огцорлоо, Х.Нямбаатар хэлсэндээ ирж шалгуул!

Х.Нямбаатар долоо хоног бүрийн бямба гарагт өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан лайв хийж буй. Өдгөө Канадад суралцаж буй гэх тэрээр нэгэн лайвынхаа үеэр Ерөнхийлөгчийн гэх тансаг хауснуудын талаарх мэдээллүүдийг дэлгэж, түүнийг ажлаа өгөхийг шаардсан.

Ингэхдээ "Би Хүрэлсүхийг хөрөнгөө тайлбарласан өдөр давхиад очно. Хүрэлсүхийг огцорсон өдөр эх орондоо яваад очно" хэмээж байсан удаатай.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдээлэл хийж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлаа өгч, холбогдох байгууллагад шалгуулан, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.

Энэ нь нэг ёсондоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх орлогоо ч нотолно, ажлаа ч өгнө гэсэн үг. Тиймээс хилийн чанадад интерполоор эрэн сурвалжлагдахаар болоод буй Х.Нямбаатар ч мөн хэлсэндээ хүрч, шалгуулах өдөр ойртлоо.

Х.Нямбаатар ирсэн даруйдаа Туулын хурдны замтай холбоотой 500 тэрбум төгрөг болон лайвынхаа үеэр ярьсан "баримт" хэмээх зүйлсийнхээ талаар өөрийн биеэр тайлбар өгөх учиртай.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ажлаа өгөх хүсэлт процессийн дагуу болж өнгөрнө. Түүний хүсэлтийг хүлээн авахгүй ч байж болох тул тэр хүртэл Х.Нямбаатар чухам ямар мэдээллүүд дэлгэхийг олон нийт анхааралтай ажиглан сууна.

Ж.Сондор

Н.Учралын Засгийн газар хөдлөх нь тодорхой болов
Н.Учралын Засгийн газар хөдлөх нь тодорхой болов
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.