С.Бямбацогт: Ажилдаа хойрго хандсан СЗХ-ны даргыг ажлаас нь чөлөөлнө
 

С.Бямбацогт: Ажилдаа хойрго хандсан СЗХ-ны даргыг ажлаас нь чөлөөлнө

УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй уулзаж, байр сууриа илэрхийллээ.

Энэ үеэр тэрээр "Өнөөдөр банкны зээлийн жилийн дундаж хүү 18 хувь байхад банк бусынх 45 хувь, цахим зээлийнх бүр 60 хувьтай байна.

Иргэд нэг зээлээ нөгөөгөөр төлж, цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа нь гашуун үнэн.

Банк бусууд ашиг олж болно. Гэхдээ ард түмний өрийн дарамт, зовлон дээр мөнгө хүүлж болохгүй!

Зээлийн өндөр хүүг бууруулж, давхар шимтгэл, хураамжийг цэгцэлж, өрийн гинжийг таслахыг СЗХ-ноос зургаан сарын өмнө шаардсан. Гэвч иргэдийн амьдралд мэдэгдэхүйц үр дүн гарсангүй.

СЗХ-ны удирдлагын томилгооны асуудлаар идэвхтэй дуугардаг мэргэжлийн холбоод иргэдийн өрийн дарамтын асуудлаар ч мөн адил дуугарах ёстой.

Би хэн нэгний талд биш шударга зарчим, хуулийн хэрэгжилт, бодит үр дүнгийн талд байж хариуцлага, зөв өөрчлөлт шаардаж ажиллана" хэмээгээд СЗХ-ны даргыг ажлаас нь чөлөөлнө гэдгээ мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй үзэх

Эвлүүлж бус эвдэж тоглодог генсек
Эвлүүлж бус эвдэж тоглодог генсек
 
Н.Номтойбаяр: Х.Баттулгаас болж би 1 жил хилс хэргээр ял эдэлсэн
Н.Номтойбаяр: Х.Баттулгаас болж би 1 жил хилс хэргээр ял эдэлсэн
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.