
Булганы аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шөнөжин хуралдаж, Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мэндсайхан нарт итгэл үзүүлэх эсэхийг шийджээ. Хурлын шийдвэрээр Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Мэндсайхан нийт 26 төлөөлөгчийн 14 төлөөлөгч буюу 53.8 хувийн саналаар суудалдаа үлдэж чаджээ.
Харин Засаг дарга Д.Пүрэв-Очирыг 26 төлөөлөгчийн 14 төлөөлөгчийн саналаар огцруулахаар шийдвэрлэж, энэ тухай ИТХ-аас тогтоол гаргаж Ерөнхий сайдад уламжлахаар болжээ. Түүнийг огцруулах эсэхийг Ерөнхий сайд Н.Учрал шийдвэрлэх юм.
Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг аймгийн Ардчилсан намын бүлгээс гаргасан бөгөөд шалтгаанаа “ЗД-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт 55 хувьтай, 3 жил төрийн албанд ажиллаагүй” гэсэн үндэслэл тавьжээ. Булган аймгийн Ардчилсан намын бүлэг 2024 оноос хойш Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг 7 удаа гаргаж, 1 удаад нь хурлаар огцруулж байсан ч Ерөнхий сайдын шийдвэрээр суудалдаа үлдэж байжээ. Ийнхүү Д.Пүрэв-Очирыг хоёр дахь удаагаа огцруулж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.