Ж.Мягмар: Зайлшгүй цэцэрлэгт хамрагдах шаардлагатай хүүхдүүдийг цэцэрлэгт авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мягмар: Зайлшгүй цэцэрлэгт хамрагдах шаардлагатай хүүхдүүдийг цэцэрлэгт авна

/2021.12.07/ Цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, холимог анги нээж буй талаар БШУЯ-ны СӨБ-ын хэлтсийн дарга Ж.Мягмар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Нийслэлийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 10-наас, орон нутгийн цэцэрлэгүүдийг 18-наас 2022 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал түр зогсоох шийдвэр гарсан. Гэхдээ зайлшгүй хамрагдах шаардлагатай хүүхдүүдээ үргэлжлүүлэн цэцэрлэгт авна.

Тиймээс эцэг, эхчүүд үргэлжлүүлэн суралцуулах хүсэлтээ цэцэрлэгт гаргаснаар бүлэг зохион байгуулалтыг хийнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан 4, 5 настнууд цэцэрлэгтээ суралцах боломжтой" гэх тайлбарыг өглөө. Цэцэрлэгийн багш нар энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 2-3 настай хүүхдүүдийг хоёрдугаар сарын 1-нээс эхлэн танхимын сургалтад авах боломжтой эсэхийг ярилцсан нь зүйтэй. Хүүхдүүд амарч байгаа хугацаанд цахим хичээл орохгүй, хүүхдийг амраана.

"Хүүхдийн эмнэлгийн орны ачаалал 70%-д хүрсэн байна. Вакцингүй 11 хүртэлх насны хүүхдүүд шинэ төрлийн халдварт өртсөн тохиолдолд гарч болзошгүй эрсдэлд ойрхон байна гэж холбогдох байгууллагаас зөвлөсөн. Нэг талаар үүнийг амралт гэж ойлгож болохгүй, карентин гэсэн үг " гэв.

Мөн Архангай аймгийн цэцэрлэгийн багшид холбогдох мэдээллийн талаар:

СӨБ-ын тухай хуулиар СӨБ-ын багш нь дөрвөн жилийн баклаврын зэрэгтэй төгссөн байх шаардлагатай. Архангайн багшийн хувьд 1985 онд цэцэрлэгийн багшийн техникум, 2008 онд бакалаврын зэрэг авсан жинхэнэ баримт бичигтэй мэргэжлийн цэцэрлэгийн багш байсан.

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого эхэллээ
Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого эхэллээ
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.