Эвлүүлж бус эвдэж тоглодог генсек
 

Эвлүүлж бус эвдэж тоглодог генсек

МАН-ын генсек Я.Содбаатар ажлаа авснаас хойш бүтэн байсан намаа эрчимтэй хагалан бутаргаж байна. Түүнийг намын нарийн бичгийн дарга болсноос хойш нэг хотын дарга, нэг Ерөнхий сайд, хэд, хэдэн дүүргийн дарга улс төрийн шалтгаанаар ажлаа өгсөн. Хэдийгээр тохирооны журмаар ажлаа өгсөн хүмүүс байгааг үгүйсгэхгүй ч өнгөрсөн жилүүдэд нэгдэн нягтраад байсан МАН-ын дотоод эв нэгдэл энэ хүний үед урьд байгаагүй талцлын суурийг тавих шиг боллоо.

Урьд нь тус намын аль ч генсекийн үед нэг Ерөнхийлөгч, хоёр Ерөнхий сайд, нэг хотын дарга, хоёр дүүргийн дарга, Өвөрхангай аймгийн хоёр ч Засаг дарга ийм богино хугацаанд ажлаа өгч байсан удаагүй. Сонирхолтой нь хоёр удаа даргыг нь сольсон Өвөрхангай аймаг нь генсек Я.Содбаатарын сонгогдсон нутаг юм. МАН урьд нь дотооддоо ихээхэн хагаралдаж, 30:38-ын бүлгээрээ гэгдэж хоёр хуваагдах хүртлээ дордож, хэвлэлээр “байлдсан” түүх байхгүй.

Харамсалтай нь намын эв нэгдэл, дотоод уур амьсгалыг хангаж, гишүүдийг нэгтгэх үүрэгтэй албан тушаалд очсон Я.Содбаатар улс төрийн хэрүүл маргааны нэг талд манлайлан оройлж “тоглосон” нь ирэх сонгуулиудад суурь эв нэгдэл үгүй болох эхлэлийн нэг хэсэг байх талтай. Хэрэв МАН яг ийм уур амьсгалтай айсуй сонгуулиудад орвол өрсөлдөгч намуудын өмнө хялбархан ялагдах эрсдэл бий.

ТББХ | Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал хэлэлцэнэ
ТББХ | Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал хэлэлцэнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.