ТАНИЛЦ | Нийслэлийн МАН-ын дэд дарга Л.Ариунтуяагийн намтар
 

ТАНИЛЦ | Нийслэлийн МАН-ын дэд дарга Л.Ариунтуяагийн намтар

Нийслэлийн намын тэргүүлэгчдийн хурлаар Л. Ариунтуяа Нийслэлийн намын дэд даргаар томилогджээ. Мөн хурлын үеэр орон тооны бус дэд даргуудыг томилсон байна.
Л.Ариунтуяа нь Чингэлтэй дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож ажиллаж ирсэн ба Соёлын төв өргөөний даргаар 2025 оноос хойш ажиллаж байжээ.

Тэрбээр МУИС-ийг багш, орчуулагч мэргэжлээр төгсөж, эрх зүйч, магистрын зэрэг хамгаалсан. 2016-2018 онд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга, 2018-2020 онд Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, улмаар нийслэлийн болон төрийн өмчит байгууллагуудад удирдах албан тушаал хашиж байжээ.

Түүний 2024 оны ХАСХОМ-ээр өөрийн жилийн орлого 221 сая, гэр бүлийн орлого 53 сая төгрөг. Мөн хөрөнгө борлуулсны орлогоо 320 сая төгрөгөөр мэдүүлсэн бөгөөд 130 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, 92 сая төгрөгийн автомашин, мал аж ахуй, газар, үнэт эдлэлтэй гэж тайлагнасан байна.

SpaceX компанийн бүтээсэн сансрын хөлөг дэлхийд эргэн ирж, амжилт үзүүлжээ
SpaceX компанийн бүтээсэн сансрын хөлөг дэлхийд эргэн ирж, амжилт үзүүлжээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.