Одоо бүгд У.Хүрэлсүх шиг шалгуул!
 

Одоо бүгд У.Хүрэлсүх шиг шалгуул!

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, холбогдох байгууллагад шалгуулан нэр төрөө цэвэрлэнэ хэмээн албан ёсоор мэдэгдлээ.

Түүнийг ийнхүү мэдэгдсэний дараа У.Хүрэлсүхтэй нэр холбогдоод байгаа ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр болон Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар ч мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгч, шалгуулна гэдгээ мэдэгдээд байна.

Төрийн тэргүүний хувиар зангараг заан гаргасан У.Хүрэлсүхийн энэхүү шийдвэр түүнтэй нэр холбогдоод буй бусад эрхмүүдэд ч мөн хамаатай. Тухайлбал, "Бодь Интернэшнл" ХХК-тай холбоотой хэрэгт хамт нэр нь дурдагдаад буй эрхмүүд болох тус компанийн ТУЗ-ын дарга Д.Баясгалан, Гүйцэтгэх захирал А.Амундра нар ч мөн шалгуулах учиртай. Тэд яригдаад буй 110 сая ам.доллар болон авлигатай холбоотой бусад асуудлуудад тайлбар өгөх ёстой.

Түүнчлэн авилгын хэрэгт нэр дурдагдсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар болон их хэмжээний мөнгөний асуудалд нэр холбогдоод буй Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар ч мөн ажлаа өгч, шалгуулах нь ёс зүйн шаардлага болоод байна.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дүү У.Отгонбаатар Нөмрөгийн түймэртэй холбоотой асуудлаар шалгуулж, өөрийнхөө ч тэр, ахынхаа ч тэр нэр төрийг сэргээлгэх нь зүйн хэрэг биз.

Дээрх эрхмүүдтэй холбоотой хэргүүдийг "илчилсэн" хэмээн өөрсдийгөө нэрлээд буй Л.Оюун-Эрдэнэ болон интерполоор эрэн сурвалжлагдах дээрээ тулаад буй Х.Нямбаатар нар ч хийсэн мэдэгдэлдээ тайлбар өгч, шалгуулах ёстой.

Олон нийт дээрх мэдээллүүд цацагдсаны дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг огцорч, орлогоо нотлохыг шаардсан. Тэгвэл ажлаа өгөхөө мэдэгдээд буй У.Хүрэлсүхийн адил дээрх эрхмүүдийг ч мөн шалгах нь холбогдох байгууллагуудын хийх ажил. Тиймээс холбогдох байгууллагууд ажлаа хийж, гадаад дотоодод байгаа хүмүүсийг дуудан авчирч, эдгээр нэр холбогдсон хүмүүс ч мөн хариуцлагатайгаар шалгуулах эсэхийг олон нийт анхааралтай ажиглах хэрэгтэй.

"Ам алдвал барьж болдоггүй", "Нэр хугарахаар яс хугар" гэж үг бий. Тэд алдсан амаа барих эсэх, хугарсан нэрээ бүтэн болгож чадах эсэхийг эцсийн эцэст ард түмэн шийдэх биз ээ.

Ж.Сондор

Х.Нямбаатар: Дэглэм удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ
Х.Нямбаатар: Дэглэм удирдагч хөшигний араас тоглох хувилбарт шилжлээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.