
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Бодь Интернэшнл" ХХК-ийн 110 сая ам.долларын авлигын асуудалд нэр холбогдоод буй ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ болон Батлан хамгаалахын сайд Д.Батлут нарын чөлөөлөгдөх хүсэлтийг Ерөнхий сайд Н.Учрал танилцуулна.
Батлан хамгаалахын сайд Д.Батлут "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй.
Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа" хэмээж байсан. Тэгвэл түүний оронд УИХ-ын гишүүн Н.Наранбаатар яригдаж байгаа аж.
Өмнөговиос нэр дэвшсэн Н.Наранбаатар гишүүний хувьд УИХ-ын гишүүн бөгөөд УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргын албан тушаал хашиж буй билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.