
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үүрэгт ажлаа өгч, шалгуулна гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Тэгвэл түүнтэй нэр холбогдоод буй ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр ч мөн ажлаа өгч шалгуулна гэжээ.
Энэ тухай тэрээр "Ямар ч баримтгүйгээр энэ гүтгэлгийг явуулсан. Үүнийг гүтгэлэг байна гэж хэлсэн, баримтгүй зүйлээр гүтгэсэн. Дөнгөж сая Ерөнхий сайдтай уулзаад гарч ирлээ. Ерөнхий сайдад би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ хэллээ.
Л.Оюун-Эрдэнийн бүлэглэл ХЗДХ-ийн сайдын суудлыг авах гэж л энэ гүтгэлгийг тараасан. Түүнийгээ ч авсан. Энэ бүхэн гүтгэлэг эсэх нь тэдэнд огт хамаагүй.
Төрийн тэргүүн ажлаа өгч байгаа учраас би ч гэсэн улстөрч хүнийхээ хувьд сайдынхаа ажлыг өгч байгаад адилхан нэр төрөө сэргээлгэнэ" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.