Х.Нямбаатарын дурдсан хүмүүсээс Я.Содбаатар л ажлаа өгсөнгүй
 

Х.Нямбаатарын дурдсан хүмүүсээс Я.Содбаатар л ажлаа өгсөнгүй

Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрөгч амралтын өдөр “Бодь интернэшнл”-тэй холбоотой 110 сая ам.долларын авлигын хэргийг мэдээлсэн. Түүний ярьсан мэдээллээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 25 сая, Я.Содбаатарт 22 сая, Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нарт 10 сая орчим ам.долларыг тус бүрт өгсөн гэх ноцтой мэдээлэл хийсэн юм. Харин өнөөдөр уг мэдэгдэлд дурдагдсан нэр бүхий хүмүүс, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүйн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар үүрэгт ажлаа өгөхөө албан ёсоор мэдэгдлээ. Тэгвэл уг мэдэгдэлд дурдагдсан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар ажлаа өгөөгүй л байна. Түүгээр ч барахгүй Я.Содбаатар саяхан сэтгүүлчдэд “Тийм мөнгө байхгүй. Байхгүй мөнгийг хэн ч зөөхгүй. Ажлаа өгөхгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Одоо бүгд У.Хүрэлсүх шиг шалгуул!
Одоо бүгд У.Хүрэлсүх шиг шалгуул!
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.