“Монгол бахархал” хүндэтгэлийн тоглолт болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол бахархал” хүндэтгэлийн тоглолт болно

/2021.11.25/: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын хамт олноос Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахалтай тэмцэхэд 2 жилийн хугацаанд тасралтгүй тэргүүн эгнээнд ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудад хүндэтгэл үзүүлж "Монгол бахархал" тоглолтыг 2021 оны 11-р сарын 27,28-ны өдрүүдэд 17 цагаас тоглохоор болжээ.

Энэхүү тоглолтыг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр, Эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулж байна.

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театр нь нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн салбарын 600 эмч эмнэлгийн ажилчдад 2 өдрийн турш үнэ төлбөргүй тоглох юм.

Үүнд Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, түүний харьяа эрүүл мэндийн байгууллагуудын ажилтнуудын төлөөллийг оролцуулна.

Эх сурвалж: ЭМЯ

Беларусь Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Беларусь Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
ВИДЕО:  Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
ВИДЕО: Албан тушаалтнууд тухайн салбарын ашигтай бизнес рүү хошуурч орсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.