Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих заавар
 

Дүүжин замын тээврээр аюулгүй зорчих заавар

“Улаанбаатар Кабель Кар” ОНӨААТҮГ-аас Дүүжин замын тээврээр үйлчлүүлж буй зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн аюулгүй байдлын зааврыг олон нийтэд танилцуулж байна. Зорчигч бүр дараах үндсэн шаардлагыг дагаж мөрдөнө.

Үүнд:

  • Зогсоол, бүхээгт байршуулсан аюулгүй ажиллагааны заавар, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг мөрдөж, ажилтны зааврын дагуу дараалал баримтлан сууж, буух.
  • Бүхээгийг савлуулах, сэгсрэх, үсрэх, бүхээгийн хаалгыг нээхийг оролдох, бүхээгээс эд зүйл гадагш гаргах, хаяхыг хориглоно.
  • Бүхээгт утаат болон цахилгаан тамхи татах, ил гал гаргах, тэсэрч дэлбэрэх болон аюултай бодис авч явахыг хориглоно.
  • Бага насны хүүхэд болон өөрийгөө бүрэн хамгаалах боломжгүй зорчигчийг асран хамгаалагч нь дагалдан явж, зорчих хугацаанд хараа хяналт тавина.
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас биеэ хянах чадваргүй болсон зорчигчийг бүхээгт оруулахгүй.
  • Онцгой нөхцөл үүссэн тохиолдолд тайван байж, ажилтны зааврыг дагах бөгөөд аюул, осол, гэмтэл илэрвэл ажилтанд нэн даруй мэдэгдэнэ.
  • Бүх зааврыг дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл www.ubcablecar.mn вэб сайт болон “UB Cable Car” албан ёсны Facebook хуудсаар зочлох, эсхүл зурагт буй QR кодыг гар утсаараа уншуулж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Зорчигч бүхэн аюулгүй байдлын шаардлагыг дагаж мөрдсөнөөр өөрийн болон бусдын аюулгүй, тав тухтай зорчилтыг хангана гэдэгт найдаж байна.

ЧУУЛГАН | Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэнэ
ЧУУЛГАН | Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хэлэлцэнэ
 
Ц.Элбэгдорж Монгол Улс цаазын ялыг халсан туршлагаа АНУ-д танилцуулжээ
Ц.Элбэгдорж Монгол Улс цаазын ялыг халсан туршлагаа АНУ-д танилцуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.