Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн суудал тэхийн зогсоол болох учиртай!
 

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн суудал тэхийн зогсоол болох учиртай!

АН-ын бүлэг цаг үеийн асуудалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр Х.Тэмүүжин: Монгол Улсад тогтолцооны авлига бий болчихсон. Нэг хүн хэсэг бүлэг хүмүүсийг холдуулснаар энэ авлигатай тэмцдэггүй. Тогтолцоог бүхэлд нь өөрчилж байж бүхэлд нь засдаг.

Өнгөрсөн онд Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл цахим хуудаснаа бичигдсэн байгаа. Түүнд 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлж Үндсэн хуульд олгогдоогүй Ерөнхийлөгчийн эдэлж байгаа бүрэн эрхүүдийг хязгаарлах үзэл баримтлалтай байсан. Үүнд маш чухал гурван зохицуулалт бий.

1. Ерөнхийлөгч бүрэн эрхийн хугацаандаа улс төрийн намын гишүүнчлэлээ сэргээхгүй.

Ерөнхийлөгчтэй намын зовлон гэж бий. Ерөнхийлөгч болсон хүн бүр эргэж намаа самардаг. Яагаад гэвэл энэ суудлаасаа буугаад дараа нь хаана улстөр хийх вэ гэдгээ бодож эхэлдэг. Тиймээс намаа буцааж авах гэж оролддог. Энэ үзэгдэл АН-д ч байсан, МАН-д байсан. Энэ зорилгынхоо хүрээнд хонгил угсарч эхэлдэг. Хууль шүүхийн байгууллагаар өрсөлдөгчөө намнаж, замаасаа зайлуулдаг. Энэ үзэгдлийг зогсоохын тулд Ерөнхийлөгчийн суудал тэхийн зогсоол болгох учиртай. Тиймээс Ерөнхийлөгч байсан хүн 6 жилийн хугацаанд улс төрийн намын эрхээ сэргээхгүй гэдэг хязгаарлалт тавьж өгсөн.

2. Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг Үндсэн хуулийн тангарагтаа Ерөнхийлөгч байсан хүн насан туршдаа үнэнч байх ёстой.

Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа намын дарга болно, УИХ-ын гишүүн болно, ийм албан тушаалд очмоор байна гэж ард түмнийг хагалан бутаргаж, талцуулдаг байж болохгүй. Тиймээс дотоодын сонгуульд нэр дэвшиж Ерөнхийлөгчийн нэр төрд халддаг байдлыг хуулиар хязгаарлах ёстой. Төрийн алба руу зүглэж, албан тушаал горилж, төр сүйтгэдэг байдлыг хязгаарлах ёстой.

Энэ хуулийн төслийг өргөн барих товоо одоо УИХ-ын даргад өгөөд хүлээж байна. УИХ энэ хуулийг хэлэлцэж батлах ёстой.

Мөн УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг давхар хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга энэ бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ огт эдэлж болохгүй хэд хэдэн эрх мэдэл байгаа. Үүнд:

1. УИХ-ыг тараах

Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж, энэ саналыг УИХ-д оруулах эрх байгаа. Одоо нэг хүн энэ эрх мэдлийг хэрэгжүүлэх гэж байна. УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаандаа УИХ-ыг тараах ямар ч санаачилга гаргах эрхгүй байх ёстой. Тэгэхгүй бол төрөө самарч эхэлнэ.

2. УИХ-ын дарга баталсан хуульдаа өөрөө хориг тавьж болохгүй

Энэ нь өөрөө зөрчил үүсгэнэ.

3. УИХ-ын дарга ҮАБЗ-ийг тэргүүлэх гэж байна

Гурван хүн нэгдэж шийдвэр гаргадаг. Гэтэл нэг хүн үүнийг орлох гэж байна. Ийм боломж байхгүй. Эдгээрийг нарийвчлан журамлах ёстой.

О.Цогтгэрэл: Н.Учрал битгий дүр эсгэж, жүжиг тавь!
О.Цогтгэрэл: Н.Учрал битгий дүр эсгэж, жүжиг тавь!
 
Экспорт 45.3 хувиар өсөж, инфляц 13.4 хувьд хүрчээ
Экспорт 45.3 хувиар өсөж, инфляц 13.4 хувьд хүрчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.