Беларусь Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Беларусь Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

May be an image of 1 person, sitting, standing and suit

/2021.11.25/: Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Беларусийн хамтарсан комиссын гуравдугаар хуралдаан цахимаар зохион байгуулагдлаа.

Хуралдаанд БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр, Бүгд найрамдах Беларусь улсын Шинжлэх ухаан, технологийн улсын хорооны орлогч дарга Щербаков Сергей Сергеевич тэргүүтэй холбогдох албаныхан оролцлоо.

Монголын тал ургамал газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хөдөө аж ахуй, ойн салбарын техник, тоног төхөөрөмж зэргийг шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд тодорхойлох хүсэлтийг тавилаа. Хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, хамтарсан төслийн тоог нэмэгдүүлж, судалгаа хөгжүүлэлтийн ажлын чанарыг нэмэгдүүлэх, их, дээд сургуулийн хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

May be an image of 11 people, screen and text that says 'Recording 6oлoBcpoл, nиHиKл yx ALLI Rлл ። View иHcTиTyT лeca HAH ΓΚΗΤ ಮ SCST SCST Ministry Find Education and Science SCS1 ස Mo... SCST Battog nocoлbcTBo 6eлapycи moHroлии embas TиToBa eлeHa TиxoHoBHa, 6pффи Nikola Nikolai Shalabyta Samso ARAeHKo mиxaил BacилbeBи4 S Sinchu Yulia SamsonovichMSHP BиKTop BиKTop aHaToлbeBи4 KycRK ARAeH Mute My Audio (Alt+A) Yulia Timofeeva иHcTи my3blK embassyofmongolia Participants nocoл Polls Chat TиToBa Share Screen Reactions End Invite'

Беларусийн тал шинжлэх ухаан, инновацийн салбар дахь бүхий л хамтын ажиллагааг дэмжиж, цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн юм.

Беларусь улс нь ойн суулгац экспортолдог улсын тоонд ордог. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих төслийг хэрэгжүүлэхэд Монгол-Беларусийн хамтын ажиллагааны түвшинд манлайлан оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа Дэд сайд Г.Ганбаяр хэллээ.

Беларусь улсын тал мод тарих санаачилгыг дэмжин хамтарч ажиллахаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд БШУ-ы дэд сайд хамтарсан комиссын дараагийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулах саналтай байгаагаа илэрхийлж, Беларусь улсын төлөөллийг Монгол Улсад урилаа.

Эх сурвалж: БШУЯ

Видео: Урт хугацааны Ковид-19 ба бөөрний эмгэг
Видео: Урт хугацааны Ковид-19 ба бөөрний эмгэг
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.