Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр мэтгэлцээнээс зугтаалаа
 

Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр мэтгэлцээнээс зугтаалаа

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжигч талтай хийхээр санал болгосон олон нийтийн мэтгэлцээнд нөгөө тал ирээгүй гэж мэдэгдлээ.
Тэрбээр арваннэгдүгээр сарын 18-нд УИХ-ын гишүүн У.Отгонбаярыг хаврын морин уралдааны асуудлаар албан ёсны мэтгэлцээнд урьсан юм. Мэтгэлцээнийг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 19-нд УИХ-ын чуулганы үүдэнд зохион байгуулахаар санал болгож, тал бүрээс гурав хүртэлх оролцогч оролцуулахыг уриалсан юм.
Х.Баасанжаргал гишүүн хаврын улиралд хүүхдээр хурдан морь унуулахыг эсэргүүцэж байгаа бөгөөд энэ нь хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрхтэй холбоотой асуудал гэдгийг онцолжээ.
Түүний хэлснээр зуны улиралд, хуулиар зөвшөөрөгдсөн морин уралдааны үеэр 2016 оноос хойш 3,300 гаруй хүүхэд мориноос унаж бэртсэн байна. Хэрэв хаврын улиралд уралдаан зохион байгуулбал хүүхдийн осол, гэмтлийн тоо нэмэгдэх эрсдэлтэй гэж үзэж буйгаа илэрхийлж байгаа.
Харин УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хаврын морин уралдааныг тухайн жилийн хаврын тэргүүн сарын шинийн 15-ны дотор, цаг агаарын нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах, 14 болон түүнээс дээш насны хүнээр хурдан морь унуулах зохицуулалт тусгасан байна.
Хуулийн төслийг санаачлагчдын зүгээс хаврын уралдааныг хориглосон ч нууцаар зохион байгуулах тохиолдол гардаг тул хуулийн хүрээнд зохицуулж, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо уг хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 18-нд олонхийн саналаар дэмжсэн бөгөөд маргааш буюу арваннэгдүгээр сарын 20-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлогджээ.

Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн суудал тэхийн зогсоол болох учиртай!
Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн суудал тэхийн зогсоол болох учиртай!
 
Экспорт 45.3 хувиар өсөж, инфляц 13.4 хувьд хүрчээ
Экспорт 45.3 хувиар өсөж, инфляц 13.4 хувьд хүрчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.