О.Цогтгэрэл: Н.Учрал битгий дүр эсгэж, жүжиг тавь!
 

О.Цогтгэрэл: Н.Учрал битгий дүр эсгэж, жүжиг тавь!

АН-ын бүлэг цаг үеийн асуудалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр О.Цогтгэрэл: Эдгээр албан тушаалтнууд огцорч, чөлөөлөгдөж болно. Гэхдээ 10 жил угсарсан авлигын хана хэрэм, авлигажсан тогтолцооны жүжиг цаашид үргэлжлэх ёсгүй. Шалгасан дүр үзүүлж, аргалж аргацаан жүжгээ үргэлжүүлнэ гэж байвал болохгүй шүү.

Ажиллаж байх хугацаандаа дарангуйлагч болдог, авлигач, хулгайч болдог жишиг тогтлоо. Олон Ерөнхийлөгч ажиллаж байх хугацаандаа хонгил угсардаг, дарангуйллын тогтолцоо бий болгодог, буусныхаа маргааш төрийн тэргүүн нь худалч, хулгайч болдог. Төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүн 6 жилийн хугацаанд улс төрийн албан тушаал хашдаггүй байх зэрэг хуулийн өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай байна.

Хэдхэн цагийн дараа УИХ-ын дарга С.Бямбацогт үүрэг хүлээж ажиллана. АН-ын зүгээс УИХ-ын даргаар аль нэг намын дарга ажиллах ёсгүй гэж бид шаардлага тавьж байсан. Өнөөдөр МАН-ын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн хүн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж эхлэх нь. Энэ зөв зүйтэй юу гэдэг асуудлыг санах хэрэгтэй. Үүнд дүгнэлт хийх ёстой.

Н.Учрал авлигатай тэмцэнэ гэж мэдэгдсэн. Битгий ингэж дүр эсгэж жүжиг тавь. Үнэхээр авлигатай тэмцэх гэж байгаа бол нүүрс зарсан аж ахуйн гэрээ, бизнесийн гэрээг ил болго. Энэ гэрээг нууцад авах болсон ҮАБЗ-ийн зөвлөмжийг ил болго" гэлээ.

Ерөнхийлөгч, парламентын сонгууль зэрэгцэж магадгүй
Ерөнхийлөгч, парламентын сонгууль зэрэгцэж магадгүй
 
Экспорт 45.3 хувиар өсөж, инфляц 13.4 хувьд хүрчээ
Экспорт 45.3 хувиар өсөж, инфляц 13.4 хувьд хүрчээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.