СУДАЛГАА: Криптовалютын арилжаанд дунджаар 7 сая төгрөгөөр оролцдог
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: Криптовалютын арилжаанд дунджаар 7 сая төгрөгөөр оролцдог

/2021.11.17/ Сүүлийн үед ихээхэн яригдах болсон блокчэйн, коины арилжаатай холбоотой нэгэн судалгааг 16-55 насныхны дунд MMCG судалгааны компаниас Ард санхүүгийн нэгдлийн захиалгаар хийжээ.

Судалгаанд оролцогчдыг сонгохдоо санхүүгийн салбарт ажилладаггүй, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт сайн ашигладаг байх гэсэн шалгуур тавьсан байна. Мөн коин худалдан авч үзээгүй болон үзсэн гэх хоёр бүлэг хүмүүс байжээ. Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээллийг сонирхвол:

Коин худалдан авч үзээгүй иргэдийн хувьд банкны хадгаламж нь хамгийн найдвартай эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэж хариулсан байна. Харин коин худалдан авч, арилжаанд ямар нэгэн байдлаар оролцож байсан хүмүүс дараах хариултыг өгсөн байна.

Блокчэйн, криптовалютын талаар дээрх хоёр бүлэг оролцогчид өөрсдийн ойлголтоо дараах байдлаар илэрхийлжээ.

Яагаад блокчэйн, криптовалютын арилжаанд оролцдоггүй вэ. Хүндрэл бэрхшээл нь юу байдаг вэ гэж асуухад фокус группийн ярилцлагаас дараах хариултыг ихээр өгчээ. Үүнд:

Коины арилжаанд ямар нэгэн байдлаар оролцож байсан хүмүүс ЮУГ ЧУХАЛЧИЛЖ АВЧ ҮЗДЭГ ВЭ гэсэн асуултад дараах байдлаар хариулт өгсөн байна.

Тэгвэл коин худалдан авахдаа хэчнээн төгрөг зарцуулдаг бол? Хариултаас харахад дунджаар 7 сая төгрөг зарцуулдаг ажээ.

Коины арилжаанд дунджаар 7 сая төгрөг зарцуулан оролцдог юм байна. Ийнхүү оролцохдоо дийлэнх нь өөрийн цалингаасаа бага багаар мөнгө цуглуулж, эсвэл хувийнхаа хадгаламжаас мөнгө татдаг гэнэ. Харин ингэн байж оролцсон арилжаанаасаа хэр их ашиг олдог бол?

Эх сурвалж: MMCG судалгаа, Ард

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг тодорхойллоо
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг тодорхойллоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.