Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг тодорхойллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын огтлолцлын цэгийг тодорхойллоо

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын  Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга И.Тиотой цахим  уулзалт хийв. - Гадаад харилцааны яам

/2021.11.17/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн танилцууллаа.

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, "Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэхэд хилийн боомтуудын тээвэрлэлтэд онцгой анхаарал хандуулж байгаа. Тэр дундаа Ганц мод, Ганшуунсухайтын боомт тэргүүлэх ач холбогдолтой юм. Тус боомтоор нүүрс, бусад төрлийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэж байна.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар БНХАУ Монгол Улс хоёрын хоорондох төмөр замын огтлолцлын цэгийг нот бичгээр солилцох маш чухал шийдвэрийг гаргалаа. БНХАУ-аас өнгөрсөн долоо хоног буюу энэ оны арваннэгдүгээр сарын 12-нд Гашуунсухайт-Ганцмод боомтын энэ цэг дээр хоёр улсын төмөр замын огтлолцол байна гэдэг манай талын тавьсан саналыг хүлээн авсан төслөө манайд ирүүлсэн.

Үүнийг Гадаад харилцааны яамнаас өнөөдөр Засгийн газраар хэлэлцүүлж тэдний саналыг зөвшөөрөх гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгаснаар эрхзүйн бололцоо нээгдэж байна" гэлээ.

Вакцины 3-р тун яагаад чухал вэ?
Вакцины 3-р тун яагаад чухал вэ?
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.