Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс хүүхдээ алга болгожээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс хүүхдээ алга болгожээ

/2021.10.28/: Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн жижүүрийн утсанд иргэн Б гэгчээс 2021 оны аравдугаар сарын 21-ний 23.15 цагт “Манай нагац дүү 3 настай Н нь миний ээжийн хамт гадуур явж байгаад алга болсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн.

Дуудлага мэдээллийн дагуу тус хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд самналт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Шалгалтын явцад урьдчилсан байдлаар сураггүй алга болсон охин Н нь эмээ У-гийн хамт явж байсан бөгөөд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэсний улмаас хаана салсан, хэзээ алга болсныг санахгүй байсан нөхцөл байдал тогтоогдсон.

Цагдаагийн алба хаагчид явсан цаг минут, эзэнгүй балгас, гуу жалга, гудамж зэрэг зам маршрут бүрийг нэг бүрчлэн шалгаж эрэн хайх ажиллагааг шуурхай явуулсны дүнд маргааш өглөө нь охиныг Налайх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр .. тоот хаягнаас эсэн мэнд олж тогтоон, охиныг хүүхэд хамгааллын байгууллага, хорооны хамтарсан багт мэдэгдэж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Н.Учрал: Иргэд койн аваад эрсдэл учирвал төр хариуцлага хүлээхгүй
Н.Учрал: Иргэд койн аваад эрсдэл учирвал төр хариуцлага хүлээхгүй
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.