Н.Учрал: Иргэд койн аваад эрсдэл учирвал төр хариуцлага хүлээхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Иргэд койн аваад эрсдэл учирвал төр хариуцлага хүлээхгүй

/2021.10.28/ Сүүлийн үед иргэд виртуал хөрөнгийн талаар их сонирхох болсон.

Энэ талаар виртуал хөрөнгийн үйлчичлгээ үзүүлэгчийн тухай хуулийн хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Таван төрлийн үйлчилгээ үзүүлэгч платформ дээр долоон төрлийн койн арилжаалж байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар хоёр их наяд төгрөгийн борлуулалт хийгдсэн.

2 их наяд гэдэг бага мөнгө биш. Үүнтэй холбогдуулан СЗХ, Монголбанкнаас иргэдэд олон удаагийн анхааруулга өгсөн. Койн авахын тулд орон байр, унаа тэргээ заран байж койн авах нь маш их эрсдэл дагуулж байна.

Иргэд койн аваад ямар нэг эрсдэл учрах юм бол үүнийг өөрөө хариуцах ёстой. Төр ямар нэг хариуцлага хүлээх бололцоо байхгүй.

Анхдагч зах зээлд гарсан койн хоёрдогч зах зээлд гарахдаа ашигтай арилжина гэх сэтгэл хөдлөлөөр хандах хэрэггүй. Ашиг олж байгаа хүний цаана алдагдалд орж байгаа хүн байгаа гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.

Ш.Адьшаа: Г.Занданшатар удаа дараа миний үг хэлэх эрхэд халдлаа
Ш.Адьшаа: Г.Занданшатар удаа дараа миний үг хэлэх эрхэд халдлаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.