Вакцинжуулалтад хэрэглээгүй шалтгаанаар 136 хүн тун вакцин устгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцинжуулалтад хэрэглээгүй шалтгаанаар 136 хүн тун вакцин устгажээ

/2021.10.14/: МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

Вакцинжуулалт:

Улсын хэмжээнд вакцинжуулалтын 3 цэгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд вакцины хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж дутуу, цэгийн зохион байгуулалт, цэвэрлэгээ халдваргүйтгэл хангалтгүй зөрчил дутагдал илэрсэн байна. Түүнчлэн орон нутагт, сумдын вакцинжуулалтын цэгт задалснаас хойш вакцинжуулалтад хэрэглээгүй шалтгаанаар 136 хүн тун вакцин устгасан байна. Иймд олон хүн тунгаар савлагдсан вакцинуудыг аль болох хүний тоо гүйцсэний дараа задлаж хэрэглэх, вакцины устгал гаргахгүй байх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Хилийн хяналт шалгалт:

Улсын хилээр 930 тээврийн хэрэгслээр орсон 917 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийж, энгийн горимоор нэвтэрсэн 65 зорчигчоос коронавируст халдвар илрүүлэх ПГУ шинжилгээ авч нэвтрүүллээ. Улсын хилээр гарсан 737 тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийж, 1110 жолооч, зорчигчид эрүүл мэндийн тандалт хийсэн байна.

Алтанбулаг боомтоос Улаанбаатар хот дахь гүний гаалийн Ти Ай Ложистик, Интердесижн дэх терминалдиудад 19 тир автомашинаар 257.8 тн бараа бүтээгдэхүүн /13.7 тн боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн, 20.1 тн гахайн мах, 70.6 тн гоо сайхан, ахуйн бараа, 125.7 тн сэлбэг хэрэгсэл, түүвэр бараа зэрэг/ тээвэрлэгдэн ирснийг журмын дагуу хүлээн авч, халдваргүйжүүлэлтийг хийлгэж, жолооч, ачаа бараа, ажиллагсдад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн ажиллалаа.

Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын бүсэд 40 аж ахуйн нэгжийн 1173.92 тн түүхий эд, бараа бүтээгдэхүүн /979.8 тн бүх төрлийн боловсруулсан хүнс, 20.2 тн мал эмнэлгийн гаралтай бүтээгдэхүүн, 104 тн ургамлын гаралтай бүтээгдэхүүн, 8 тн эм эмнэлгийн хэрэгсэл, 61.77 тн гоо сайхан ахуйн бараа зэрэг/ импортлогдсоныг хилийн хяналтад хамруулан, хилээс чөлөөлсөн байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо:

Улсын хэмжээнд 14 авто тээврийн шалган нэвтрүүлэх пост, хяналтын цэгүүдэд 23 албан хаагч хяналт тавин ажиллаж байна.

Лабораторийн шинжилгээ:

Улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллагын харьяа лабораториудад 174 дээж шинжилгээнд хүлээн авч, 86 дээжийн шинжилгээний хариу гарсан байна. Удирдамж, улсын байцаагчаас ирүүлсэн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 4, Орчны усны шинжилгээний 3, Албан хүсэлтээр ирүүлсэн Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний 2, нийт 9 дээж шаардлага хангаагүй байна.

Халдвар хамгааллын дэглэм, түр журмын хэрэгжилт:

Нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний газруудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, корновируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалт хийж нийт 166 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулав. Шалгалтаар Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журмыг зөрчсөн 25 зөрчил, дутагдлыг илрүүлж, дөрвөн аж ахуйн нэгжид улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

Оршуулах үйл ажиллагаа:

Улсын хэмжээнд Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан болон сэжигтэй 2 цогцос шилжүүлэх, 18 цогцос оршоох, 11 цогцос чандарлах, нийт 31 үйл ажиллагаа, 4,826 м2 талбайд хийгдсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Эх сурвалж: МХЕГ

“Баянзам“ компани ямар ч хөрөнгө зарж зам засаагүй
“Баянзам“ компани ямар ч хөрөнгө зарж зам засаагүй
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.