“Баянзам“ компани ямар ч хөрөнгө зарж зам засаагүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Баянзам“ компани ямар ч хөрөнгө зарж зам засаагүй

/2021.10.14/ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажлыг малчид эсэргүүцэж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүллээ.

Иргэн: Манай Өмнөговь аймгийн зүүн хэсэг, Дундговь аймгийн зарим сумдын шороон замаар нүүрс тээвэрлэж байгааг бид эсэргүүцэж байна.Засмал замаа тавиад, аль эсвэл замаа сайжруулаад явах хэрэгтэй.

Малчдын, мал амьтан, ургамлын бүх л зүйлд сөрөг нөлөөтэй байна. Холын юм харахгүй шахуу шороон дунд амьдарч байна.

Иргэн: Хойноос, урдаас салхилвал битүү салхи болдог, бидний эрүүл мэндэд ч гэсэн хойшдоо сөрөг үр дагавар гарах байх. Үүнээс хойш шороон замаар нүүрс тээврийн машиныг явуулмааргүй байна.

Өдөрт 200-300 шаланз үй зайгүй явдаг. Замаа зассан гэж яриад байгаа. Огт тийм юм байхгүй.

"Баянзам" компани нь огт зам засаагүй. Газрын хөрсийг хусаад л ямар ч зардал гаргаагүй гэж хэлж болно

Малчин н.Сүхболд: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат хүн. Манай сумын дөрвөн зүг найман зовхист шаланзаар нүүрс тээвэрлэдэг. Хүн мал амьдрахын эцэсгүй болчихсон байхад дөрвөн жил нүүрс тээвэрлэж байна. Баянзам компани гурван жилийн хугацаанд хөрсийг нь л хуулсан. Замаа усалдаг, засдаг, малчдад цалин өгдөг гэж өөрсдийгөө дөвийлгөсөн зүйл яриад байна. Огт тийм зүйл байхгүй юм.

Өдөрт дунджаар 720 хүн коронавируст халдвараар эмнэлэгт хэвтэж байна
Өдөрт дунджаар 720 хүн коронавируст халдвараар эмнэлэгт хэвтэж байна
 
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.