МИНИЙ ТУРШЛАГА №5: Морин аялалд явсан нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА №5: Морин аялалд явсан нь

/2021.10.02/ Амралтын өдрүүдээр салхинд гармаар байвч хаашаа явж, юу хийхээ мэдэхгүй байгаа бол анхаарлаа хандуулаарай. Миний хувьд амралтын өдрөө адал явдалтай байлгахаас гадна боломжийн өртгөөр аянд гарч болох газрыг судалж нэгэн аяллын компанийг олсон юм. Энэ бол “Монголжин тур”.

Тус компанийг сонгох болсон хамгийн чухал шалтгаан бол морин аялал байсан юм. 3-4 цаг байгалийн сайхныг бишрэнгээ, мориор давхиж, үзэсгэлэнт “Хардаг хад”-ыг үзнэ. Мөн жуулчид ихээр ирдэг учир гадаад найзуудтай ч болох боломжтой.

Үзэсгэлэнт "Туул гол", "Хардаг хад"

Үүнээс гадна аялалд гарахын өмнө нум сум харваж, хөгжөөнт тоглоом тоглодог учир уйдах чөлөө байхгүй. Ганцаараа явна гэж санаа зовох зүйлгүй. Очоод л найз нөхөдтэй болж маш хурдан танилцдаг учир ганцаараа байсан ч хамаагүй яг одоо үүргэвчээ шүүрээд аялалд гарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.

3,4 хөтөчтэй учир морь унаж чадахгүй гэж айх шаардлага байхгүй. Ер нь морьд маш номхон.

Морин аялал бол цэвэр “extreme” аялал юм билээ. Жижиг цүнх, гар утас, үүргэвч зэргийг аль болох үлдээх хэрэгтэй санагдсан. Учир нь морь шогших, давхих үеэр гээгдэх, эсвэл хагарах, гэмтэх зүйл авч яваа бол эвдрэх аюултай. Миний хувьд камертай явсан учир маш болгоомжтой байж, үргэлж шалгах хэрэг гарч байсан. Энэ нь нэг талаараа жаахан төвөгтэй байсан.

Мөн аль болох түрийтэй гутал, биед эвтэйхэн хувцас өмсөх шаардлагатай байдаг. Ус их гаталдаг учир гутал норох талтай. Манай аяллынханы хувьд бороотой өдөр аянд гарсан учир хувцас норж, бага зэрэг даарцгаасан. Азаар бороо удаан үргэлжлээгүй юм. Гэхдээ бороотой өдөр морин аялалд явбал жинхэнэ утгаараа адал явдалтай болдог шиг санагдсан. Цахилгаан цахиж, тэнгэр дуугараад л. Мөн явах зам нь их бартаатай. Хэдийгээр мориор явж байгаа ч шавар шавхай ихтэй, голын эрэг, уулын бэлээр явна гэдэг анх удаа морин дээр мордож байгаа хүний хувьд бас ч гэж айдас төрүүлэм.

“Монголжин тур”-ынхан аюулгүйн зааварчилгааг маш сайн өгдөг нь их таалагдсан. Хүмүүс ихэвчлэн хөөрч давхиж байж морьноос унадаг учир ийнхүү заавар зөвлөмжийг харамгүй өгч, сэрэмжлүүлдэг гэв.

Хэрэв аялагчид өөрийн буруугаас морьноос унах, гэмтэж бэртсэн тохиолдолд тус компанийн зүгээс хариуцлага хүлээхгүй гэдгийг биднийг анх ирэхэд хэлсэн юм. Гэхдээ мэдээж анхны тусламж үзүүлнэ. Мөн аялагч эд зүйлсээ өөрөө хариуцах хэрэгтэй. Алдаж, гээсэн тохиолдолд бас л компани хариуцлага хүлээхгүй. Хамгийн гол хоёр заалт бол энэ. Ер нь заавар зөвлөмжөө дагаад явбал тийм ч их хүндрэл бэрхшээл гарахгүй юм билээ.

Мартсанаас аялалын туршид халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг сануулж байсан нь их авууштай. Түүнчлэн автобусанд тогтмол агааржуулалт хийж явсан нь халдвар тархах эрсдлийг бууруулж байсан.

Төгсгөлд нь хэлэхэд морин аялалд найз нөхөд, гэр бүл, албан байгууллагаараа явбал илүү зугаатай нэг өдрийг өнгөрүүлж болохоор. Ялангуяа гэр бүлийн хувьд. Манай аялалд аав охин хоёр явсан юм. Аав нь үргэлж охиндоо зөвлөнө. “Морь гэр рүүгээ дөхөөд ирэхээр давхих гээд байдаг юм”, “цулбуураа ингэж барих хэрэгтэй”, “миний охин айх зүйл байхгүй” гээд л ихээхэн урам өгч, монгол уламжлалаа зааж сургаж явааг харахад бахархмаар санагдсан. Аялалын бас нэг ач холбогдолтой зүйл нь энэ гэж хэлж болохоор байв. Хүүхдүүддээ өв уламжлал, ёс заншлаа танин мэдүүлэх маш сайхан боломж гэж харсан.

Аяллын багийн аав охин хоёр

Сэтгэл ханамж: 100 хувь

Үнийн хувьд өглөөний цай, хоол, автобус, хөгжөөнт тоглоом, морь унах зэрэг үйлчилгээ багтаад 65 мянган төгрөг болсон.

Морин аяллынхан буудаллацгааж байна

МИНИЙ ТУРШЛАГА №1: Робот тоос сорогч авсан нь

МИНИЙ ТУРШЛАГА №2: Ходоодоо дурандуулсан нь

МИНИЙ ТУРШЛАГА №3: Агаар цэвэршүүлэгч авсан нь

МИНИЙ ТУРШЛАГА №4: Коронаг даван туулсан нь

Монгол Улстай хамтран ажиллах сайдыг хүлээн авч уулзлаа
Монгол Улстай хамтран ажиллах сайдыг хүлээн авч уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.