Одоо ч ковид тусаагүй хүмүүсээ сайхан тусгаарлаад, амраагаад баймаар болж дээ. Маш олон хүн тусах болж.
Бид гэр бүлээрээ коронавирүсийн халдвар авлаа. Нэлээн хүнд туслаа. Бурханы авралаар энэ өвчинд хүүхдүүд нэрвэгдэх нь бага юм. Элдэв суурь өвчингүй, хоолоо сайн иддэг, дархлаа сайтай хүүхдүүд бол тоодоггүй юм байна.
Шалтгаан: За эмнэлэг бол үнэхээр ачааллаа дийлэхээ байжээ. Тиймээс өөртөө л найдаарай. Өрхийн эмнэлэгтээ заавал бүртгүүлнэ. Тэрний дараал өрхөөс эмийн багц өгнө. Би хүнд туссан шалтгааныг дараах зүйлс байсан гэж бодож байна.
1. Нэлээн ядарсан байсан. Тийм болохоор та бүхэн аль болох ядрахгүйг хичээж, ажил амралтаа зохицуулаарай. Ширээн дээрээ хэдэн минут дуг хийх нь элдэв сэргээш хэрэглэснээс илүү дээр.
2. Маскгүй уулзалтанд суусан. Хоол идэх уулзалт байсан тул маскаа тайлаад тавьчихсан. Тийм болохоор аль болох гадуур уулзалтад орохгүй байх, орвол масктай оролцоорой.
2. Ядарсан болохоор сэргэх гээд хүйтэн кола их уусан. Энэ их нэрмээс болсон болов уу. Хүйтэн юм битгий уугаарай.
Эхлээд шууд хоолой өвдөөд ч байх шиг мэдрэмж төрөөд, хамаг бие арзайгаад, халуурах гээд, ер нь бага зэрэг халуурсан байх. Толгой маш хүчтэй өвддөг юм билээ. Харин амт, үнэрээ хоёр хоног л алдсан.
Халдвар авснаас хойш 6 хоног шинж тэмдэг илрээгүй. Халдвар авснаас хойшх нууц үедээ 5 хүнтэй уулзжээ. Тэд тусаагүй. Учир нь:
1. Тэдний гурав нь тусаад эдгэсэн хүмүүс.
2. Тэдний хоёр нь бүүстер тунгаа хийлгэсэн байжээ. Тэгэхээр гурав дах тунгаа хийлгэх нь зөв юм байна гэдгийг их сайн ойлгосон. Би гурав дах тунгаа хийлгэе гэж бодож байсан боловч амжаагүй. Харин одоо хоёр тунгийн дараа тусаад эдгэсэн болохоор гурав дах тунгаас давах хэмжээний дархлаатай болсон гэж найдаж байна. Гэхдээ үүнийгээ шинжилгээ өгч байж тогтоолгоно.
Хэрвээ халдвар авсан бол хурдан эдгэхийн тулд яаралтай вирүсийн эсрэг эмүүдийг ууж, эмчилгээгээ шууд эхэл. Өрхийн эмнэлэг, шинжилгээний хариу хүлээх нь хүндрэхийн л нэмэр.
Дээр бичсэн, халдвар авснаас хойшх шинж тэмдэг илрээгүй 6 хоногийн дотор PCR шинжилгээг нэг удаа, түргэвчилсэн шинжилгээг нэг удаа өгсөн. Хоёулаа сөрөг гарсан. Тав дах хоногоосоо ханиалгаж эхэлсэн бөгөөд энэ талаараа 119 утаснаас лавлахад "Ханиалгаж эхэлсэн л бол асуудалтай гэсэн үг. Яаралтай өөрийгөө тусгаарла, 7 дох хоногийнхоо өглөө шинжилгээ өг. Тэр өдөр л үнэн гарна" гэж хэлсэн. Үнэхээр долоо дох хоногийн өглөө түргэвчилснээр үзтэл эерэг гарсан.
Тийм болохоор халдвартай хүнтэй ойр байсан л бол өөрийгөө ер нь тусгаарлах нь л зөв юм байна лээ шүү.
Эцсийн эцэст өөрөө тусаж өвчлөх сонин биш. Харин хайртай хүмүүс чинь өвдөж зовохыг харах л хамгийн хэцүү. Хөгшин настай хүмүүс шууд л хүндэрдэг юм билээ. Хоёр хоноод л шууд цустай бөөлжиж эхэлсэн. Өөрийнхөө төлөө биш хамт амьдардаг хүмүүсийнхээ төлөө хариуцлагатай байгаарай.
Үнэ өртөг: Эмэнд нийтдээ 300 мянга гаруй төгрөг зарлагадсан. Мөнгөгүй хүмүүс хэрхэн яаж даван туулж байгааг үнэхээр мэдэхгүй байна. Мөн витаминд 200 мянга гаруй төгрөг зарцуулсан. Эмнэлэгт хэвтсэн хүнийг аврах ганц тариа нь ремдизивир гэдэг нь юм билээ. Энэ тариа нэг ширхэг нь 160-180 мянган төгрөгийн үнэтэй. Нэг удаа хийхдээ хоёр ширхгийг дуслаар хийдэг. Хоёроос гурван удаа тарина гээд үнийг нь бодоод үзээрэй.
МИНИЙ ТУРШЛАГА №1: Робот тоос сорогч авсан нь
МИНИЙ ТУРШЛАГА №2: Ходоодоо дурандуулсан нь
МИНИЙ ТУРШЛАГА №3: Агаар цэвэршүүлэгч авсан нь