МИНИЙ ТУРШЛАГА №3: Агаар цэвэршүүлэгч авсан нь
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИНИЙ ТУРШЛАГА №3: Агаар цэвэршүүлэгч авсан нь

/2021.09.05/ Тоосондоо дарагдаад, өвөл нүүрс, унаа тэрэгний утаанд ямар л олиг байв гэж бодоод арлын орны техник технологийн дэвшлийн нэг болох агаар цэвэршүүлэгчтэй танилцсан хийгээд ашиглаж байгаа сэтгэгдлээ хуваалцъя.

Монголын электрон барааны дэлгүүрүүдэд зуны улиралд үнэ нь буурдаг бөгөөд "утааны" улиралд 100.000₮-200.000₮-өөр нэмэгдсэн байлаа.

Бид Sharp брэндийн KC-G50L-W моделийн агаар цэвэршүүлэгчийг сар гаруй судалсны үндсэн дээр жилийн өмнө авсан юм. Агаар цэвэршүүлэгчинд дөрөв орчим литрийн ус хийнэ. Энэ нь энгийн горимоор нэг өдөрт хүрэлцэнэ.

Агаарын түвшинг цэвэр, бохирдолтой, аюултай гэсэн гурван үнэлгээгээр дохио өгнө.

  • Цэнхэр өнгөтэй бол агаар цэвэр байгааг илтгэнэ. Өдрийн ихэнх цаг ийм төлөвтэй.
  • Шар өнгөтэй бол тоос соруулах, тагтны үүдийг нээх зэрэгт зурвас үзэгдэнэ.
  • Хуушуур хийх зэрэг хиншүү гарвал тэр дороо л улаан төлөвт шилжиж дуу нь хүртэл чангараад эхэлнэ.

Мөн шөнийн горимтой. Орой унтахдаа энэ горимыг ажиллуулвал чимээгүйхэн ажиллаад эхлэх нь тэр.

Хойноо шүүлтүүр нь байрлана. Үүнийг сардаа нэг удаа цэвэрлэвэл зохимжтой. Ард нь тортог тогтсон байгааг нь гэрийн нөхцөлд тоос сорогчоороо цэвэрлэчихдэг.

Үнэ: 949.999₮

Шүүлтүүр солих хугацаа: Монголын нөхцөлд таван жилдээ нэг удаа, Япон Солонгос зэрэг улсад арван жилдээ нэг удаа солино.

Шүүлтүүрний үнэ: 450.000₮

Давуу тал: Мэдээж агаар цэвэршиж байгаа нь илт мэдэгддэг. Гэрийхэн маань Туул голын эрэгт байгаа юм шиг л байна гэсэн нь ч бий.

Сул тал: Өрөөн дотроо хөдөлгөхөд усны саванд нь байгаа ус цалгиж дотроо асгарах тохиолдол ажиглагдсан. Доор нь байгаа роликийг арай том байсан бол гэж санагдсан.

Ийнхүү агаар цэвэршүүлэгч гэх төхөөрөмжийг 10/9 оноогоор үнэлнэ ээ.

3696 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа
3696 тохиолдол бүртгэгдэж, зургаан хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.