Нийтийн тээврийн шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн тээврийн шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

/2022.12.14/: Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг баталлаа.

Шинэ сэргэлтийн бодлогын нийслэл Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Засгийн газраас татварын бодлогын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж буй. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, шинэ автобусны тоог нэмэгдүүлж үйлчилгээнд оруулах арга хэмжээг татварын бодлогоор дэмжиж Улсын Их Хурлаас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдсан.

Эдгээр хуульд заасан татвараас чөлөөлөгдөх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг "Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/"-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн хурлаар хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төслөөр Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 8702.10.10, 8702.20.10, 8702.30.10, 8702.40.10, 8702.90.10 ангиллын код бүхий 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг хамруулна.

Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа

Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журмыг баталлаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК болон хүсэлт гаргасан Гашуунсухайт боомт дахь Чингэлэгт тээврийн терминалаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжийн экспортын нүүрсийг цахимаар нээлттэй арилжааг зохион байгуулах, төлбөр тооцоог гүйцэтгэх, нүүрсний чанарын шинжилгээ хийх, эдгээрт хяналт тавихтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

Товч мэдээ
· Өвөлжилт хүндэрсэн зарим аймагт улсын нөөцөөс 50 хувь хямдруулан олгох өвс, тэжээлийн хуваарийг баталлаа. Улсын нөөцөөс олгох бараа, материалыг өвөлжилт хүндэрч байгаа сумын малчдад оновчтой хуваарилж олгох, зориулалтын бусаар зарцуулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэхэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгов.
· Монгол Улсын Засгийн газар, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
· Зөвшөөрлийн тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг Зөвшөөрлийн зөвлөлийн ажиллах журамд заасны дагуу зохион байгуулж, Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын хуралдаанд оруулж томилуулахыг даалгав.
· УИХ-ын гишүүн Т.Доржхандын санаачлан боловсруулсан Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй танилцаад зарим саналыг төсөл санаачлагчид уламжлахаар тогтлоо.

Ц.Сэргэлэн: Нэр төрөө сэргээлгэж, тойргийнхоо ядарсан иргэдэд гэр өгнө
Ц.Сэргэлэн: Нэр төрөө сэргээлгэж, тойргийнхоо ядарсан иргэдэд гэр өгнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.