Ц.Сэргэлэн: Нэр төрөө сэргээлгэж, тойргийнхоо ядарсан иргэдэд гэр өгнө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сэргэлэн: Нэр төрөө сэргээлгэж, тойргийнхоо ядарсан иргэдэд гэр өгнө

/2022.12.14/ АТГ-аас өчигдөр нүүрсний хулгайд оролцсон 17 албан тушаалтны нэрийг зарласан билээ. Үүнтэй холбоотойгоор нэр зарлагдсан УИХ-ын гишүүд болох Ц.Сэргэлэн, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Ц.Анандбазар нар өнөөдөр АТГ-ын гадаа мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:

-Би ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна. Энэ асуудлыг хуулийн байгууллага шалгаж тогтооно.

Гэхдээ би нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана. Сэргээлгэхдээ би нэр төрөө үнэлнэ гэж бодож байгаа. Нэр төрөө үнэлсэн мөнгөөрөө тойргийнхоо ядарсан иргэдэд гэр өгнө. Надаас гэр хүсдэг иргэд маш олон байдаг. Би тэр асуудлыг нь шийдэж чадахгүй, “Надад боломж алга аа“ гэж явж ирсэн. Намайг харлуулах зорилготой нэг нөхөр гүйгээд байгаа. Цаг нь ирэхээр нэрийг нь зарлана гэлээ.

Шатаж буй байшинд угаартсан байсан иргэдийг аварчээ
Шатаж буй байшинд угаартсан байсан иргэдийг аварчээ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана.
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.