П.Сайнзориг: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Сайнзориг: Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ

/2022.12.14/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцжээ. Үүнд,

  • Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 21 асуудал хэлэлцсэн байна.

ХЗДХЯ-ны ТНБД, Тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч П.Сайнзориг:

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгт уучлал, өршөөл үзүүлэхгүй. Өршөөлийн хуулиас үүнтэй холбоотой зүйл заалтыг хассан. Эрүүгийн хуулийн ерөнхий анги дээр авлига, албан тушаалын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх асуудлыг тодотгож оруулж өгч байна. Энэ бол талбай дээр жагсаж буй жагсагчдын нэг шаардлага.

Дараагийнх нь ялын бодлогыг чангатгах асуудал байна. Үүнийг хэд хэдэн зүйл дээр авч үзлээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл дээр торох ял оногдуулах заалт байдаг. Тиймээс эрх мэдлээ урвуулан ашиглах гэмт хэргээс торох ялыг бүр мөсөн авлаа.

Эрх мэдлээ урвуулан ашиглах, хахууль авахад эрх хасах ялыг 20 жил хүртэлх хугацаагаар оногдуулж болхоос гадна төрийн албаны удирдах албан тушаалд бүх насаар нь ажиллуулахгүй байх хуулийн төсөл боловсруулж байна.

Үүнээс гадна их хэмжээний авлигал авчхаад 40 сая төгрөгөөр торгуулиад өнгөрлөө гэсэн зүйл яригддаг. Тиймээс үүнтэй холбоотойгоор зарим тодотголыг орууллаа. Тодруулбал, авлигал авсан хөрөнгийг нь бүгдийг нь хураана. Авлигал авсан, гэмт хэргийн замаар олсон бүх хөрөнгийг хураадаг. Мөн Засгийн газраас өөрийн орлогоос давсан автомашин унаж, хөрөнгө эзэмшиж байвал шалгах чиглэлийг өгсөн.

Ерөнхийдөө УИХ-д нөлөө бүхий этгээдүүд халдашгүй байдал нэрээр асуудлаас сугарч үлддэг, хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж удаашруулдаг зүйл ингээд дуусгавар болж байна гэв.

“Нүүрсний мөнгөөр иргэдийн ипотектийн зээлийг төлүүлэх хуулийн төсөл өргөн барина“
“Нүүрсний мөнгөөр иргэдийн ипотектийн зээлийг төлүүлэх хуулийн төсөл өргөн барина“
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.