/2022.12.14/ Нүүрсний хулгайд холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар:
-Монголын ард түмэн маш ядуу амьдарч байхад ийм том хулгай байж болохгүй. Нүүрсний хулгайн асуудал удаан үргэлжлэх байх. Харин бид тав түрүүлж нэр төрөө сэргээлгэж авья гэж бодож байна. Үүний дараагаар ард түмэнтэйгээ нэгдэж хамтарч тэмцэнэ. Бүгдийг нь илрүүлнэ.
Ядарсан ард түмнийхээ ипотекийн зээлийг нүүрсний хулгайчдын мөнгийг хурааж авч төлүүлнэ. Манай зарим гишүүд ядарсан иргэддээ гэр өгнө гэж ярьж байгаа. Миний хувьд ирэх жил ипотектийн зээлийг нүүрсний хулгайн мөнгөөр төлүүлэх хуулийн төсөл өргөн барих бодолтой байна. Огт хамааралгүй гишүүдийг яаж хамааруулсан юм гэмээр зүйл зарласан. Үүнийг их авьяас байх гэж харж байна.
Би 7 дугаар ангиасаа хойш нүүрс хутгаагүй гэдгээ хэлсэн шүү дээ. Зарим хүн элэг доог болгож байна лээ. Үнэн бодит зүйл нь л тэр. Бизнесмен хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар гэж байдаг. Би бурхны шашинтай хүн. Хулгайг үнэхээр үзэн яддаг. Тиймээс энэ гүтгэлгийг няцааж, ард түмэнтэйгээ нийлнэ. Мөн МАН-ын бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна гэж бодож байна. Ард түмнийхээ алдагдсан боломжийг эргүүлж өгнө. Харин унтаж байгаа баавгайг сэрээсэн хулгайч нар өөрсдөдөө гомдох цаг ирнэ. Бид хулгай хийдэг хүмүүс биш гэлээ.