/2022.12.14/ Нүүрсний хулгайд холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Г.Ганболд гишүүнээр ахлуулсан түр хороо гэж бий. Үүнд миний бие багтаж байгаа. Өчигдөр түр хорооны хуралдаанаар хаалттай асуудлууд яриад гараад ирсэн чинь миний нэрийг зарласан байна лээ. Талбай дээр жагсаж байгаа хүмүүсийг нэр гаргаж ир гэхээр нь тэдэнд хаяж өгч байгаа болов уу гэж бодож байна.
Биднийг дуудаж асуусан зүйл байхгүй. Холбогдсон зүйл байхгүй. Миний хөрөнгө огцом өссөн зүйл байхгүй. Жагсагчдыг тараах зорилгоор эдгээр гишүүдийн нэрсийг зарласан байх. Өөр ямар ч шалтгаан харагдахгүй байна.
Өмнөговь аймгийн өндөр албан тушаал хашиж байгаа бүх хүний нэрийг зарласан байна лээ. Тус тусдаа хариултаа өгөх байлгүй. Намайг Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байх үед нүүрсний гэрээ, оффтэйк гэрээнүүд хийгдсэн. Цаг хугацаа нь тэгэж таарч байгаа юм байна лээ. Аймагтай ямар ч хамаа байхгүй. 100 хувь төрийн мэдлийн компаниуд байдаг гэв.