/2022.12.14/ Нүүрсний хулгайд холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Хамгийн анх нам дотроо авлигалтай холбоотой асуудлыг хөндсөн хүн бол би. Монголын авлигал ардчилсан болсон. Учир нь ил тод байдаг болчихлоо. Миний ярьдаг дараагийн зүйл бол далд эдийн засаг. Ерөнхий сайд "Монгол Улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний далд эдийн засаг урд хил дээр байна" гэж хэлж байсан. Энэ бол үнэн. Үүнийг ил болго гэж би байнга ярьдаг.
Надад сануулга өгөх гэж байгаа юм уу, яаж гэж байгаа юм. Би Тавантолгой гэдэг газрын мэдэхгүй. Хэрэв би тийшээ явбал хүнээр заалгаж очно. Олон хулгайч нарын шуналыг хөдөлгөсөн Тавантолгой байдаг юм гэсэн.
Б.Ганхуяг гэдэг нөхрийг зүс танина. Нэг ч удаа уулзаж байгаагүй. Энэ хүн бид тавын нэрийг хэлсэн гэж бодохгүй байна. АТГ-ын удирдлагуудаас орж асууна. Надад тэнд албан тушаалд томилсон хүн ширхэг ч байхгүй. Цаад эздийг нь олооч гэж би УИХ-ын чуулган дээр тодорхой хэлсэн. Бид 5 үүнтэй хатуу тэмцэнэ. Би бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн гэлээ.