Ш.Раднаасэд: Дарга нар дагаж гүйдэггүй гишүүдийн нэрсийг зарласан гэж хардаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Раднаасэд: Дарга нар дагаж гүйдэггүй гишүүдийн нэрсийг зарласан гэж хардаж байна

/2022.12.14/ Нүүрсний хулгайд холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүд мэдээлэл хийж байна.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Жинхэнэ хулгайч нар нь ард үлдэж байна. Оронд нь гэм зэмгүй, дарга нарыг дагаж гүйдэггүй, илүү дутуу ярьж, өрөө тасалгаагаар нь орж явдаггүй хүмүүсийн нэрийг зарлалаа. Номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг зүйл болж байна. Прокурор болон хуулийн байгууллагаас энэ нэрсийг гаргаагүй. Миний авсан мэдээллээр намаас өгсөн нэрс юм байна. Тиймээс учир байдлыг нь нэр зарласан хүмүүсээс орж асууя.

Бодит үнэнийг шалгахаар бол шалга. Чадахгүй бол АТГ татан буугдах ёстой. Талбай дээр 8,9 хоног жагсаж буй иргэдийн уурыг намжааж, тараахын тулд нэр зарласан болоод намжаах гэж байна. Энэ бол танил дүр зураг. Өмнө нь иймэрхүү зүйл зөндөө болж байсан. Цаг хугацаа бүхнийг харуулах байх гээд чимээгүй байдаг байлаа. Одоо бол арай хэтэрч байна. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг даа. Намаас нэрс өгсөн гэж хардаж байна. Ямар нэг байдлаар биднээс мэдүүлэг авч, дуудах ёстой. Гэтэл тийм зүйл огт байгаагүй.

ЭТТ-н Б.Ганхуяг гэдэг хүнийг танихгүй. Зүс мэднэ. Тэр хүнтэй уулзаж, учирч, ярьж явсан тохиолдол надад нэг ширхэг ч байхгүй. Шинэчлэлийн хороо нэрээр явж байхад нь нэг уузаж байсан. Тэр бол Т.Аюурсайханы хүн. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы туслах, зөвлөхүүд нь бүгд баригдчихсан байгаа.

40 их наядын хулгайг гудамжнаас хийж чадахгүй. Ордон дотроос хийнэ. Төрийн ордноос энэ хулгайг зохион байгуулна. Хулгайчыг тэндээс хайх хэрэгтэй. Би бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулахад бэлэн байна. Манай намд нүүрсний хулгайчид байгаа байх гэв.

“ЭТТ” ХК 2010 оноос хойш 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ
“ЭТТ” ХК 2010 оноос хойш 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.