Нийслэл рүү 180 ширхэг тарваганы тулам нэвтрүүлэхийг завджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэл рүү 180 ширхэг тарваганы тулам нэвтрүүлэхийг завджээ

/2022.09.12/: Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр энэ сарын 06-ны өдөр 180 толгой тарваганы тулмыг хууль бусаар тээвэрлэн нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн шалгаж байна.

Уг үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа ба хууль бусаар агнан, тээвэрлэсэн тарваганы тулмыг Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүллээ.

Иймд иргэдэд хориглосон хугацаанд тарвага агнах, тулам, нойтон мах, эд эрхтэнг зарах, худалдан авах, тээвэрлэх зөрчил гаргахгүй байхыг анхааруулж байна.

Зөрчил гаргасан тохиолдолд, Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл /тээврийн хэрэгслэл/, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирлыг /Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23-р тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г/ хоёр дахин нэмэгдүүлэн, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулдаг.

Эх сурвалж: МХЕГ

Л.Энх-Амгалан : III сургуулийн захирлын асуудлаар ЭСЯ байр сууриа илэрхийлэх нь хууль бус
Л.Энх-Амгалан : III сургуулийн захирлын асуудлаар ЭСЯ байр сууриа илэрхийлэх нь хууль бус
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.