Л.Энх-Амгалан : III сургуулийн захирлын асуудлаар ЭСЯ байр сууриа илэрхийлэх нь хууль бус
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан : III сургуулийн захирлын асуудлаар ЭСЯ байр сууриа илэрхийлэх нь хууль бус

/2022.09.12/: БШУС Л.Энх-Амгалан Орос Монголын хамтарсан III сургуулийн удидлагын асуудлаар мэдээлэл өглөө. Тэрээр:

Монгол Улсын Засгийн газар ямар ч эргэлт буцалтгүй шийдвэрээ гаргасан. Орос-Монголын хамтарсан III сургуулийн захирал асан Ж.Соронзон Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй. Өнөөдрийн байдлаар III сургуулийн өмчлөл 100 хувь Монгол Улсын харъяа. ОХУ нэг ч төгрөг гаргадаггүй. Сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа урсгал зардлын 84 хувийг эцэг эхчүүдийн төлж байгаа сургалтын төлбөрөөс, үлдсэн 16 хувийг улсын төсвөөс хувьсах зардлаар өгдөг. Иймээс энэ сургуулийн удирдлагатай холбоотой Монгол Улсын Засгийн газрын гаргасан шийдвэрийн эсрэг ямар нэгэн гадаадын этгээд аливаа явуулга хийх, байр сууриа илэрхийлэх нь хуулиар хориотой зүйл юм гэдгийг хатуу хэлье.

“1,2 дугаар курсийн оюутнуудыг орон нутагт нь суралцуулах шийдэл хайж байна“
“1,2 дугаар курсийн оюутнуудыг орон нутагт нь суралцуулах шийдэл хайж байна“
 
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
НҮБ-ын хүн амын сантай энэ онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.