/2022.08.24/ УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэ оны хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Өмнө гарч байсан шийдвэрүүд Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлтийг гаргасан. Энэ удаад Үндсэн хуулийн тодорхой зүйл заалтуудыг хүчингүйд тооцож, тэр нь асуудал дагуулаад байна. Үндсэн хуулийн цэц цаашдаа ийм шийдвэрүүд гаргаад байх юм уу? Энийг нь хааж өгсөн хууль эрхзүйн зохицуулалт байх уу гэдгийг хэлээч. 2019 оны ҮХ-ийн нэмэлт өөрчлөлтөөр бид УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсарч ажиллах тоо хэмжээг 4 гэж тохирсон биз дээ. Тэгээд хоёр жил хүрэхгүй л үүнээсээ ухрах гээд байх юм. Дахиад бүгдээрээ давхар албан тушаал хаших гээд чичирцгээгээд байх юм. Үүний цаана улс орны чин нөхцөл байдал ямар байна? Нэг бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахгүй ингээд байдаг нь ямар учиртай юм бэ. Хараад байхад Ерөнхий сайд залуу шинэ зүйлсийг сэдэж, олон урхагшсан асуудлыг шийдье гээд байна. Яагаад ажлыг нь хийлгэхгүй байгаа юм бэ. Хөтөлийн цементийг улсад автал л УИХ-ын гишүүд "сайхан сайхан" нэр зүүж, эрхэнд халдлаа гээд л гүйцгээгээд байгаа нь харагдаад байх юм.