
2026 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Яармагийн гүүрний баруун талд хүрэн баавгай үзэгдсэн тухай дуудлага, мэдээлэл ирсэн.
Дуудлагын дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Байгаль орчны газар, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар болон цагдаагийн 2 дугаар хэлтэс хамтран эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан байна. Ингээд тухайн бүст байсан нэгэн иргэнээс мэдүүлэг авахад “Бургаснаас гарч ус уусан” гэжээ. Тухайн цаг үе нь баавгай байх магадлалтай гэх камерын бичлэгийн цаг үетэй таарч байсан бөгөөд баавгай биш иргэн Б дүрс бичлэгт бүдэг бичигдсэн байна гэж дүгнэсэн байна.

Ингээд бичлэгийг дахин нягталж үзэхэд хүн байх магадлалтай байжээ. Улмаар бүрэлдэхүүн ажиллаж, Туул голын бургас орчимд баавгайн мөр болон онцгой анхаарал татах зүйл олоогүй байна.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.