
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болсон байна. Уг хуралдаанаар архи тамхи, согтууруулах ундаа үйлдвэрлэдэг байгууллагаас бусад зургаан төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжийн төлж буй Улаанбаатар хотын хоёр хувийн албан татварыг 50 хувиар бууруулах саналаа НИТХ-д оруулж байгаа аж.
Тэрбээр, "Шатахуун, инфляцын үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж байгууллагууддаа төр дэмжлэг үзүүлнэ. Бизнес эрхлэгчдэд тулгарч буй дарамтыг бууруулж, татварын хөнгөлөлт олгосноор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нийт 8 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэх юм" гэлээ.
Түүнчлэн наймдугаар сарын 6-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардаж байсан 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.