
Өнгөрсөн шөнө БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэрт баавгай айлын гэр рүү халдаж, нэг хүний аминд хүрч, нэг хүн хүнд гэмтэл авсан. Уг баавгайг Онцгой байдлын алба хаагчид эрэн хайж байгаа бөгөөд эрлийн ажиллагааг гурван хүн, нэг нохойн хамтаар үргэлжлүүлж байгаа аж.
Энэ талаар Онцгой байдлын алба хаагч "Туулах чадвар сайтай машинаас буугаад шууд модон дотор эрлийн ажиллагаа явуулах боломжгүй байна. Нохой байнга хуцаж байгаа учраас баавгай гэнэт дайрах магадлалтай. Тиймээс урт хөтөлгөөгөөр нохойгоо хөтлөөд, машинаасаа хөтлөөд явж байна.
Баавгайг олсон тохиолдолд унтуулах эсэх асуудлыг Байгаль орчны газраас шийдвэрлэх байх. Бид ямар нэг байдлаар буудах зөвшөөрөл бидэнд өгөөгүй. Буу болон бусад зүйлс бидэнд өгөөгүй. Харагдах орчинд байна уу, үгүй юу гэдгийг л тогтоох зорилготой явж байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.