Г.Уянгад зөрчлийн хэрэг нээжээ
 

Г.Уянгад зөрчлийн хэрэг нээжээ

УИХ-ын гишүүн асан Г.Уянгад прокурорын саналаар зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Түүнийг бусдыг гүтгэсэн, худал мэдээлэл тараасан эсвэл шүүх, мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхийг оролдсон гэх үндэслэлээр шалгаж байж болзошгүй бөгөөд Г.Уянга энэ талаар "Манай МОНГСОЦ нийгэмд болдог юм болдгоороо болж прокурорын саналаар надад зөрчлийн хэрэг нээжээ. Манай цагдаа, прокурор бахадмаар маш шуурхай ажиллаж байна шүү!

Уг нь би өмчөө булаалгаж, дээрэмдүүлж хохирсон. Гэтэл би гэмтэн болов! Сайхөөн, бид үнэхээр сонирхолтой нийгэмд адал явдалтай амьдарч байна шүү!

Одоо удахгүй миний фб пэйжийг хаах байх, үгүйдээ л хязгаарлана. Тэгээд намайг 101-р өрөө рүү авч явах байх. Хүмүүст үнэнийг хэлдэг хүмүүсийг тэгж шийтгэдэг. 1984 биш шүү 2026!" гэжээ.

Б.Мөнхтамирын томилгоо Г.Дамдиннямын чадал чансааг ТОДОРХОЙЛОВ
Б.Мөнхтамирын томилгоо Г.Дамдиннямын чадал чансааг ТОДОРХОЙЛОВ
 
Францад сурагчдын жагсаал 40 гаруй хотод тархаж,  багш нар нэгдэв 
Францад сурагчдын жагсаал 40 гаруй хотод тархаж,  багш нар нэгдэв 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.