
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам дэд сайдтай болж, дэд сайдаар Б.Мөнхтамир томилогдлоо. Ингэхдээ Б.Мөнхтамирт шатахууны асуудлыг хариуцуулсан нь Г.Дамдинням сайдын чадал, чансаа тэр хэрээр дутаж буйг илтгэж байна гэхэд хилсдэхгүй. Түүний хувьд сайдаар үлдэх эсэх хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа. Учир нь түүнийг огцруулах хүсэлтийг АН-ын бүлэг болон УИХ-ын Ж.Баясгалан, Л.Мөнхбаясгалан нар тавиад буй.
Шинээр томилогдсон дэд сайд Б.Мөнхтамирын хувьд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар ажиллаж байсан ч түүнийг ийнхүү шилжүүлэн томилохоор болжээ. Ерөнхий сайд Н.Учрал өөрийн Засгийн газраа байгуулахдаа Ерөнхий чиг үүргээс бусад яамд дэд сайдтай байх нь зохимжгүй гэдгийг мэдэгдээд дэд сайдуудыг цомхотгон, Б.Мөнхтамир зэрэг нийт зургаан дэд сайдыг Засгийн газартаа авч үлдэж байсан.
Хэрхэх нь тодорхойгүй байсан "COP-17" хурал амжилттай зохион байгуулагдсан гавьяа түүнийх. Мөн дампуурлаа зарлах дээрээ тулаад байсан МИАТ ТӨХК-ийг хөл дээр нь босголцож байсан Б.Мөнхтамирыг ийнхүү өөр салбараас шилжүүлэн томилохоор болсон нь Г.Дамдинням сайдын толгойлж буй яамд дэд сайдын тусламж зайлшгүй хэрэгтэй болсных.
Нэг толгой дийлсэнгүй, одоо хоёр толгой асуудал шийдэж, тэр дундаа Б.Мөнхтамирыг багтаасан яам хэрхэн ажиллахыг харах л үлдлээ.
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.