
"Рио Тинто Монгол” ХХК Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрт 10.2 га талбайд Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнг байгуулж, 2024 онд үүд хаалгаа нээсэн. Тус компани цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг хоёр жилийн хугацаанд хариуцан ажиллаад өнөөдөр нийслэлд албан ёсоор хүлээлгэн өглөө.
“Рио Тинто Монгол” ХХК энэхүү бүтээн байгуулалтын хүрээнд задгай театр, хүүхдийн тоглоомын талбай, иргэдийн тухлах сандал, сүүдрэвч болон өөрөө өөрийгөө нөхөн сэргээх чадвартай усалгааны бүрэн систем, цөөрөм зэрэг иж бүрэн тохижилтыг хийж, 40 мянга гаруй мод бутыг тарьж ургуулан, талбайг зүлэгжүүлжээ. Уг цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөлд нийслэлийн оршин суугчдаас санал авч тусгаснаараа онцлогтой. Түүнчлэн олон улсын ногоон паркийн стандарт шаардлагуудыг хангаж, энэ салбарт хамгийн нэр хүндтэй "Green Flag Award"-ийг хүртсэн билээ.



Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.