
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар ажиллаж буй Б.Мөнхтамирыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжүүлэн томилохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ Б.Мөнхтамирт шатахууны асуудал хариуцуулахаар болсон байна.
Б.Мөнхтамир нь Дэлхийн боловсрол ХХК, Худалдан авалтын мэргэжилтэн, АНУ-ын ASE Retail Inc, туслах менежер, Оюутолгой ХХК, бизнесийн шийдэлд дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн, Монголын төслийн удирдлагын институтийн гишүүн, Оюутолгой ХХК, Бизнесийн процесс хөгжүүлэх удирдагч, “МИАТ” ТӨХК, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч, “МИАТ” ТӨХК, Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.
2025 оноос Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар тус тус ажиллаж байсан билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.